Уншиж байна...
 
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалааЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээХүүхдээ асран хамгаалах үүргээс зайлсхийсэн иргэний хэргийг шүүхэд шилжүүллээМалайзын Ерөнхий сайд асны шүүх хурлын хэрэгт Монголын улстөрч С.Батболд огт хамааралгүйАНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээЭнхийг сахиулагчид хуягтын дурсгалын загварыг бүтээжээШУУД: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байнаЧингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн заагт өөрчлөлт оруулжээОрон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байнаХүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байнаВИДЕО: Rokit Bay - BLAAVGAIАрдчилсан намын мөрийн хөтөлбөр ''Aмлалт биш, ажлын төлөвлөгөө'' юмХөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээВИДЕО: FLA- Sh**ltsiiҮерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
З.Баасанням: Хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчийг илрүүлэхэд банк, санхүүгийн байгууллагын оролцоо чухал байна

Манай улсад Ази номхон далайн бүс нутгийн хөрөнгө буцаах санаачилгын сүлжээний VI бүгд хурал энэ өдрүүдэд болж байна. Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Холбооны цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй хуралд 22 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Энэхүү хурлаар хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчийг мөрдөн шалгаж илрүүлэх асуудлыг онцгойлон хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад өнөөдөр ийм кейс, гэмт хэрэг байна уу?

-Эцсийн ашиг хүртэгч, өмчлөгчийг олж тогтоох гэдэг нь нэг талаар манайд харьцангуй шинэ ойлголт. Нөгөө талаар, нэн тулгамдаж буй асуудал юм. Дэлхийн улс орнуудад ч энэ асуудал тулгамдсаар байна. Тийм болохоор өнөөдөр Австралийн дотоод хэргийн яам, тус улсын холбооны мөрдөх товчооны газар, АТГ хамтраад гурван өдрийн сургалтыг эхлүүлж байгаа юм. Хууль бус хөрөнгө гэдэг маань терроризм, мөнгө угаах гэмт хэргийн санхүүжилттэй холбоотой учраас улс орнууд маш их ач холбогдол өгч байгаа. Оролцогч 22 орны зуу гаруй хууль хүчний байгууллагын ажилтнууд хууль бусаар олсон, гадагшаа гарсан хөрөнгө орлогын ашиг хүртэгч эздийг олж тогтоож буй арга барил, туршлагаасаа хуваалцаж байна. Ингэснээр тухайн гэмт хэрэгтэнд оноож байгаа ялын бодлого, ялгамжтай байдлаар хандах, жинхэнэ эзэнд хариуцлага тооцох ач холбогдолтой юм. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар яг ийм төрлийн хэргийг шалгасан практик алга.

-Хууль эрхзүйн талаас нуугдмал хөрөнгийн жинхэнэ эзнийг олж тогтоох нөхцөл, боломж бүрдсэн үү?

-Ер нь хууль бусаар олсон мөнгийг аль болох хурдан илрүүлэх, царцаах эрхзүйн орчныг бүрдүүлж, шийдвэрлээд тухайн улсад буцаах зорилготой. Гэхдээ манай улсын хуульд тодорхой зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд эцсийн өмчлөгчийг бүртгүүлнэ гэсэн заалт бий. Мөн оффшор бүстэй холбоотой хуульд өөрчлөлт оруулахдаа эмчлүүлэх, суралцахаас бусад байдлаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшихгүй, данс нээхгүй, компани байгуулахгүй, албан ажлын шаардлагаар биш бол хэрэгжүүлэхгүй гэж заасан байгаа. Оффшор бүсэд ямар эх үүсвэртэй, хэдэн төгрөгийг хэн эзэмшиж байгаа нь хамаагүй. Данс эзэмшиж байгаа нь ил болбол албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гишүүн татаж авсан.

-Оффшор бүсээс хэчнээн төгрөг орж ирэх ёстойгоос хэд нь өнөөдрийн байдлаар орж ирээд байна вэ?

-Нийт 87.9 сая ам.доллар орж ирэх ёстойгоос 74.9 сая ам.доллар нь Монгол Улсад орж ирсэн. Үүний 68 сая ам.доллар нь бэлэн мөнгө, 6.3 сая ам.доллар нь хөдлөх хөрөнгө байсан. Үүнээс гадна олон нийтийн дунд оффшор бүсэд байгаа бүх хөрөнгө хууль бус гэсэн өрөөсгөл ойлголт байгаа юм. Оффшор бүс гэдэг нь өөрөө татварын таатай орчинг хэлж байгаа. Энд шударгаар хөдөлмөрлөсөн мөнгөө хадгалуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Гэвч үүнийг ашиглаад гэмт хэргийн шинжтэй, хууль бусаар олсон хөрөнгөө хадгалуулж байгаа бол үүнийг илрүүлэх нь энэхүү санаачилгын гол зорилго юм. Мөн дээр дурдсан төрийн санд оффшор бүсээс орж ирсэн 74.9 сая ам.долларын 4.3 сая нь хууль бус хөрөнгө байсан.

-Дэлхийн улс орнуудад нуугдмал хөрөнгийг ихэвчлэн ямар хэлбэрээр хадгалж байдаг юм бол. Үүнийг илрүүлэхийн тулд ямар практикаар ажиллаж байна вэ?

-Ихэвчлэн компани байгуулах, оффшор бүсэд бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах, лиценз, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг юм билээ. Нуугдмал хөрөнгө, эцсийн өмчлөгчийг илрүүлнэ гэдэг бол дэлхийн улс орнуудад толгойны өвчин болчхоод байна л даа. Оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг банк санхүүгийн байгууллагууд маш өндөр нууцлалтай гэрээ байгуулдаг. Түүнийг нь захын хүн очоод асуучих, шалгачих боломжгүй байдаг. Тийм болохоор олон улсын шахалтыг бүс нутгийн хууль хяналтын байгууллагууд руу явуулж байж гаргаж ирэх боломж бүрдэнэ гэсэн үг. Оффшор бүсэд компани байгуулах гэж байгаа хүмүүсийн хувьд дундын зуучлагч компани, хуулийн фирмээр дамжуулдаг. Тийм үйл ажиллагаа явуулдаг хуулийн фирмийн сайтыг хакердсаны хүчинд л өнөөдөр оффшор бүсэд хөрөнгөтэй байгаа хүмүүсийн нэр ил болсон юм шүү дээ. Тэгэхээр энэ бол маш хэцүү ажил л даа. Яах вэ, зарим нэг компанийн эзэмшигч нь улсын бүртгэлээс харагдаж байдаг. Ер нь төрийн байгууллагад байгаа мэдээлэл хангалтгүй байдаг. Тийм болохоор хууль бус мэдээлэл бидэнд хэрэгтэй байгаа юм. Мөн улсын бүртгэл болон банк санхүүгийн байгууллагууд ямар нэг бүртгэл, шилжүүлэг хийхдээ эцсийн өмчлөгчийг маш сайн тодруулж байх хэрэгтэй байна. Эцсийн өмчлөгчөө мэдүүлэх шаардлагатай гэдгийг тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага болгож үүрүүлэх ёстой. Австралид жишээ нь эцсийн өмчлөгчийг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд банк руу очиж, дансыг нь шалгуулдаг гэсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Rokit Bay - BLAAVGAI
3 өдрийн өмнө
ВИДЕО: FLA- Sh**ltsii
4 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]