Уншиж байна...
 
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ
ЦЕГ: Сант сумын Ардчилсан намын даргын амийг хөнөөсөн этгээд сонгуулийн ухуулагч гэдэг нь тогтоогдсон

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийг ажлаа хийж байхад нь тус сумын иргэн, МАН-ын ухуулагч О зодож, амийг нь хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын 15-ны шөнө гарсан. Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "2024 оны зургадугаар сарын 16-ны 03.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд “Өвөрхангай аймгийн Сант сумын эмнэлэгт хүн нас барлаа” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн гарч Сант сумд ажиллан, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б бусдад зодуулсны улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, ахлах мэргэжилтнүүд, мэргэжлээрээ удаан ажиллаж байгаа ур чадвартай алба хаагчид уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэв.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид асуулт тавьж, хариулт авлаа.

-Хэрэг юунаас болж гарсан юм бол?

-Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас иргэн О талийгаачийг зодож, хүзүүн тус газарт нь цохьсны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

-Сонгуульд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийж байсан гэсэн. Иргэн О согтуу байсан гэдэг нь үнэн үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг хэрэгт холбогдогч иргэн О-гийн согтуурлын зэргийг баталгаат багажаар шалгахад 1.28 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Харин амь хохирогч Б эрүүл байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

-Цагдаагийн байгууллагыг эрх баригчдын талд ажиллаж байна гэх хардлага байдаг. Сая Ардчилсан намын зүгээс танай байгууллагад шаардлага хүргүүллээ. Хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж болох уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Энэ хэрэг дээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн шилдэг туршлагатай алба хаагчид ажиллаж байгаа. ЦЕГ-аас мэргэжил арга зүйн туслалцаа өгч байна. Сая ЦЕГ-ын удирдлагын шийдвэрээр уг хэрэг дээр ажиллах ажлын хэсэг байгууллаа. Хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьж байгаа. Бид хуулийн дагуу ажиллаж, энэ хэргийг шуурхай, шударгаар шалгаж, шийднэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

-Уг хэргийг үйлдсэн этгээд өрсөлдөгч намын ухуулагч байсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагааны дараа бүх зүйл тодорхой болно. Тэр үед бид дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Урьдчилсан байдлаар, ухуулагчийн үнэмлэх авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com