Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ш.Гүрбазар: Ахынх нь хэр чадал энэ байлаа, тоглолт амжилттай

М.СОДОН-ЭРДЭНЭ 

 Продюсер Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээний зардалд хандив цуглуулахаар урлагийнхан нэгдээд буй. Хөл хориг тогтоосноос болоод хоёрдугаар сарын 1,2-нд “UB Palace”-т болох байсан тоглолт хойшилж, гуравдугаар сар луу шилжжээ. Тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр энэ талаар албан ёсоор мэдэгдэх аж.
Харин Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар өнгөрсөн баасан гарагт “Ижийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй” хандивын тоглолт, лекц зохион байгуулсан. Өнгөрсөн бямба гарагт “Эника” брэндийн нээлтийн ёслолын үеэр түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Гүрээ ах аа, тоглолт нь амжилттай юу?
-Сайхан боллоо. Ахынх нь хэр чадал л энэ байлаа. Хоёр дүүдээ найман сая төгрөг цуглуулаад өгчих бололтой шүү.
-Сайхан мэдээ байна. Продюсер Чинбаагийн бие сайн уу?
-Сайн байгаа гэсэн. Хамаг аюулынхаа ард гарсан болохоор эмчилгээгээ гүйцэд хийлгээд тэнхрэх л хэрэгтэй байна даа.
-Ийм сайхан хүмүүсийн итгэл, сэтгэл байгаа болохоор эрүүл энх бодоод ирэх биз ээ. Таны зохиосон “Нутгаа санахуй” дуу яг одоо энэ тайзан дээр эгшиглэж байна. Олон хүний сэтгэлийн илэрхийлэл болдог энэ дууг та хэрхэн зохиосон бэ?
-Би ч өөрөө гадаадад нэг сараас дээш хугацаагаар байж үзээгүй юм. Тэгж удаан байж чаддаггүй. Миний хоёр хүү гадаадад байсан болохоор тэдний минь сэтгэлд юу бодогдож байгааг л буулгах гэсэн дээ. Чинбаа маань ч нутаг руугаа яарч байгаа нь дамжиггүй ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com