Уншиж байна...
 
Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөчУГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ
Нийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох нь

Монголчуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг гурилын үнэ өдөр өдрөөр хямдарсаар байна. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нэг кг нэгдүгээр гурил 1180 төгрөг болж хямдарсан байна. Мөн 50 кг нэгдүгээр гурилын үнэ 59 мянган төгрөг болжээ. Мөн Увс аймагт гурилын үнэ хямдарсан тул баруун аймгууд болох Баян-Өлгий, Увс аймагт гурилын үнийн хямдрал нөлөөлж эхэлсэн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Мөн энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил оруулж ирж байгаа талаар албаныхан ЗГХЭГ-т мэдээлсэн байна. Импортоор хямдхан, чанартай орос гурил оруулж ирж байгаа тул нийслэлийнхэн ч энэ долоо хоногийн сүүлээр хямд гурил худалдан авах боломжтой болох юм.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр гурилын импортын албан татварыг тэглэсэн хууль энэ тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш 19 компани 2208.7 тонн гурил оруулж иржээ. Үүнээс хамгийн ихээр оруулж байгаа нь “ЧМТО” ХХК 868.6 тонн гурил импортолсон байна. Тухайлбал, Сэлэнгийн боомтоор 1270.9 тонн,  Баян-Өлгий аймгаар 440 тонн, Увс аймгаар 497.8 тонн импортын гурил оруулж иржээ.

Иргэд импортын хямд гурил худалдаж авах уу, дотоодын гурил худалдаж авах уу гэдэг нь өөрсдийнх нь сонголт. Гурилын үнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой болно гээд нааштай үзүүлэлт гарна.

Инфляцад нөлөөлдөг гол нэрийн бүтээгдэхүүн бол мах, гурил байдаг. Гурилын үнэ хямдарч байгаа, мөн инфляц тогтвортой байгаа тул Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулж 11 хувьд хүргэж байгаагаа зарласан. Мөн бодлогын хүүг дагаад зээлийн хүү ч буурдаг эдийн засгийн эерэг үзүүлэлт гардаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com