Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хүүхэлдэйн кино гэдэг сурталчилгааг хэзээ хазаарлах вэ?

Хүүхэлдэйн кино  хүүхдүүдийг маань  хэдэн цагаар дэлгэцийн өмнө уяж, хэдэн удаа давтагдаж, ямар гээчийн бүдүүлэг үг хэллэгүүд, үзэл санаагаар тархийг  нь угааж байгаад хэн ч хяналт тавьдаггүй. Хэрэв хэн нэг нь энэ сэдэвт анхаарал хандуулсан бол нөхцөл байдал одоогийнх шиг  өрнөхгүй л дээ. 
Боловсрол TV-гээр гардаг “Тобот”, “Консуни”, “Монкард”  гээд  сурталчилгааны зориулалттай,  “Дуусдаггүй яриа” шиг  үргэлжилдэг  хүүхэлдэйн кинонууд бий.  “Хүүхэд өдөрт 30 минут зурагт үзэх ёстой” гэх мэт горим дүрмийг нэг, хоёр цагийн турш үргэлжилдэг эдгээр кинонууд эвдэх шиг болно. Нэгэнт эхэлсэн киног дуусгалгүй “Цаг боллоо” гээд зурагтаа унтраах гэвэл “дайн” болох нь тодорхой. Нэг удаа гарах цаг нь хэт урт төдийгүй олон ангит эдгээр цувралаа дуусангуут нь ахиад эхнээс нь үзүүлэхийг нь яана. Монгол хүүхэд бүр эцэг, эхээсээ “Тобот аваад өгөөч” гэж шалж байгаа нь тодорхой. 
Үзэгчдэдээ боловсрол мэдлэг олгох эхний зорилгоосоо буцаж, хүүхдүүдийг зөвхөн зар сурталчилгаа хүлээн авагч шигээр ашиглах юм бол  энэ телевиз  нэрээ солимоор юм.    

  
 Олон цагаар үргэлжилсэн хүүхэлдэйн кино гаргадаг телевизэд  Монгол HD орно. Тэд яг одоо “Бяцхан оцон шувуу Пороро”-г гаргаж байгаа.  Ихэнх телевизээр залхтал гарч, дууг нь хүүхдүүд байтугай томчууд амандаа аялах хүртэл нь хоногшуулсан энэ киноны гол баатар Пороро Монголд бол од.  Зөөлөн тоглоом, оо сойзноос авхуулаад олон бүтээгдэхүүн дээр мөнөөх Пороро дүрээ мөнхөлжээ.
Хүүхэлдэйн киноноос гадна уг телевизээр “Мөрдөгч хүүхдүүд” гэдэг кино бас нэг бус удаа давтагдсан. Энэ кино нь уг нь зар сурталчилгааны зорилгогүй ч бас л давтагдсан, нэг удаадаа  олон анги гаргадаг гэдгээрээ муугийн жишээнд дурдагдаж байгаа хэрэг.
MN25  суваг мөн хүүхэлдэйн киногоо 50 минут үргэлжлүүлэн гаргадаг дуусдаггүй үргэлжилдэг хэмээх ангилалд багтахаар кинонууд гаргадаг.  Дээрх жишээнүүд бусад телевизүүдэд ч байдаг. Хүүхэлдэйн кинонд дурдагддаг бүдүүлэг үг хэллэгүүд хүүхдийн үгийн санг “баяжуулж” байгаад эцэг эхчүүд хяналт тавьж, телевизүүдэд шаардлага тавьж, цаадуул нь ч нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]