Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
13 настай О.Ивээл охин өнөөдөр “их дуулга”-д хүч сорино

Бяцхан уран гулгагч О.Ивээл охин өнөөдөр Польшийн Гданьск хотод эхлэх “Их Дуулга” тэмцээнд оролцох гэж байна. Тэрбээр үргэлжлүүлэн есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Хорват улсын Загребийн Их дуулгад оролцох ажээ.
13-хан настай Монгол охин эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхийн оноо багцлах тэмцээнд оролцохоор Европыг зорьсон нь энэ юм. Түүнийг Отгонбаярын Ивээл гэдэг. Уран гулгалтын бяцхан тамирчин 2010 оны Ванкуверын олимпод Солонгосын Ким Ён Аг түрүүлэхийг хараад л “Би уран гулгагч болно” хэмээн ээждээ хэлж гуйсаар секцэд орж, гуравхан настайдаа мөсөн дээр гарчээ. О.Ивээл охин их огцом сайжирч, жилийн дараа гэхэд 2-3 жил хичээллэн бэлтгэж байж шалгалт өгдөг Мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван АНУ-ын Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон байна. Дараагаар нь клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлэн, анхныхаа алтан медалиа хүртсэн амжилт үзүүлжээ.
Тэрбээр АНУ-ын Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, мужийн цомын мөнгө гээд бяцхан биедээ баймгүй олон амжилт үзүүлээд буй ирээдүйтэй тамирчин ажээ. Мөн 2013 онд эдгээр амжилтууд нь түүнд Америкийн Нэгдсэн Улсын Уран гулгалтын холбооны хаалгыг нээж, АНУ-ын уран гулгалтын холбооны данстай тамирчин үндсэн гишүүн болгон өндөр зэрэглэлийн дасгалжуулагч дээр мэргэжлийн түвшинд хичээллэх шаардлагатай болсон талаар түүний аав ярьсан юм. О.Ивээл охин гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]