Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Чөлөөт бөхийн Б.Болортуяа, Б.Шоовдор нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

-Боксчин Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно-

Бокс болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Казахстаны нийслэл Нур-Султан хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ээс манайхан эхний медалиа авч эхэллээ. Уржигдар орой үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож, хүрэл медалиар энгэрээ мялааж монголчуудын медалийн салхийг хагаллаа.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьж буй тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунтэй барилдаж, 12:9-өөр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Мөн өчигдөр орой эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ
Тэгвэл уржигдар дахин нэг сайхан мэдээг боксчид хүргэв. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээнээс Азийн наадмын алтан медальт, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Цэндбаатар хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангалаа. 57 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Ирландын боксчин К.Волкертэй тоглож 5:0-ийн харьцаатай ялалт байгуулсан. Хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад буй Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекстаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тулалдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]