Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Э.Цэндбаатар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв

Сонирхогчдын боксын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотод энэ сарын 9-21-нд болж өнгөрөв. 20 дахь удаагаа болж буй ДАШТ-д манай долоон ширэн бээлийтэн оролцож нэг хүрэл медальтай тэмцээнээ дуусгав. 57 кг-ын жинд хүч үзсэн Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ.
Азийн наадам, тивийн аварга Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөөх тулаанд Узбекстаны боксчин М.Мирзахайлиловт 28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30 буюу 5:0 харьцаатай хожигдсон. Тоглолтын дараа Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан тулааны шийдвэрийг эсэргүүцэн Олон улсын боксын холбоонд (АИВА) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Протест гэдэг нь эсэргүүцлийн бичиг бөгөөд тэмцээний шүүгчийн баг “эсэргүүцлийг хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариуг өгчээ.
Манай бусад тамирчдын хувьд 63 кг-д Б.Чинзориг, 69 кг-д хүч үзсэн Г.Баярхүү нар шөвгийн 16-д шалгарч, бусад нь эхний тойргуудад ялагдал хүлээлээ.
Э.Цэндбаатар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын ес дэх боксчин, 11 дэх медалийн эзэн боллоо.
Энэ удаагийн ДАШТ-д 15 орны боксчид медаль хүртлээ. Багийн дүнгээр Узбекстан, ОХУ, Казахстан, Кубын тамирчид тэргүүллээ.

Медаль хүртсэн орнууд:
1. Узбекстан - 3-1-1 (5);
2. ОХУ - 3-0-1 (4);
3. Казахстан - 1-1-4 (6);
4. Куба - 1-1-1 (3);
5. Англи - 0-1-2 (3);
6. Энэтхэг - 0-1-1 (2);
7-9. Филиппин - 0-1-0 (1);
7-9. АНУ - 0-1-0 (1);
7-9. Эквадор - 0-1-0 (1);
10-15. Франц - 0-0-1 (1);
10-15. Монгол - 0-0-1 (1);
10-15. Армен - 0-0-1 (1);
10-15. Бразил - 0-0-1 (1);
10-15. Болгар - 0-0-1 (1);
10-15. Австрали - 0-0-1 (1).

ДАШТ-ий медальтнууд
52 кг:
1. Шахобиддин Зоиров (Узбекстан), 2. Пангал Амит (Энэтхэг), 3. Сакен Бибосынов (Казахстан), Билал Беннама (Франция).
57 кг:
1. Миразизбек Мирзахалилов (Узбекстан), 2. Лазаро Альварес (Куба), 3. Эрдэнэбатын Цэндбаатар (Монгол), Питер Макгрейл (Англи),
63 кг:
1. Энди Круз (Куба), 2. Кейшон Дэвис (АНУ), 3. Маниш Каушик (Энэтхэг), 3. Оганес Бачков (Армен)
69 кг:
1. Андрей Замковой (ОХУ), 2. Пэт Маккормак (Англи), 3. Абылайхан Жусупов (Казахстан), Бобо Усмон Ботуров (Узбекстан).
75 кг:
1. Глеб Бакши (ОХУ), 2. Эмир Феликс Марсьяль (Филиппин), 3. Турсунбай Кулахмет (Казахстан), 3. Эберт да Консейсао (Бразил)
81 кг:
1. Бекзат Нурдаулетов (Казахстан), 2. Дилшодбек Рузметов (Узбекистан), 3. Хулио Ла Круз (Куба), Бенжамин Уиттакер (Англи).
91 кг:
1. Муслим Гажимагомедов (ОХУ), 2. Хулио Кастильо (Эквадор), 3. Василий Левит (Казахстан), Радослав Пантелеев (Болгар)
+91 кг:
1. Баходир Жалолов (Узбекстан), 2. Камшыбек Конкабаев (Казахстан), 3. Максим Бабанин (ОХУ), Юстис Хуни (Австрали)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]