Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Miss Universe”-ийн ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо
Дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй өрсөлдөж, 1.5 тэрбум үзэгчдийн өмнө эх орноо төлөөлөн “Miss Universe” тэмцээнд оролцох үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо. “Miss Universe Mongolia”-д 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 12 бүсгүй шалгарч шилдгийн шилдгээ тодруулсан юм. Харин хоёрдугаар байрт И.Төгсөө, гуравдугаарт Г.Дүүрэнжаргал нар тодорлоо.
Эцсийн шатанд үлдсэн 12 бүсгүй хоёр сарын хугацаанд зураг авалтад оролцож, төслөө танилцуулан, ярилцлагын шалгаруулалтад орсон бөгөөд монгол, англи хэлээр асуултад хариулж, үдшийн гоёл, усны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Miss universe 2018” тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажилласан юм.
Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe”-г АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор лицензийг нь эзэмшдэг. Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй мисс хэмээн салбарынхан нь үнэлдэг. Түүнчлэн “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажиллаж байсан.
Мисс Б.Гүнзаяа загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхдүүдийн сайхан сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж байгаа билээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]