Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
С.Сэрчмаа энэ сарын 24-нөөс аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолтоо энэ сарын 20-нд Ховд аймгаас эхэлсэн. Харамсалтай нь, уг тоглолтоо дуучин С.Сэрчмаа хэсэг хугацаанд цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Учир нь түүнийг тоглолтоор явах үед аав нь бурхны оронд оджээ. Тиймээс дуучин маань Увс, Баян-Өлгийд болох тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт хүсчээ. Тэрээр өчигдөр өөрийн facebook хуудсандаа “Өглөөний мэнд. Их уйлаад нүд хавдсан байна. Хангай хаан шиг өмөг түшиг болсон сайхан аав минь тэнгэрт байгаа ээж дээр минь очлоо. Ард түмэндээ амласан амлалт, аавын минь захисан итгэлийн дагуу баруун бүсийн тулгуур болсон Ховд аймгаас эхэлсэн аялан тоглолт минь хоёр удаа заал дүүрэн үзэгчидтэй  тоглож амжилттай өндөрлөсөн. Баян-Өлгий, Увс аймгийн тоглолтон дээр хүндэтгэх шалтгааны улмаас С.Сэрчмаа нь очиж амжихгүй боллоо. Сонсогч үзэгчид минь ойлгож хүлээн авахыг хүсье. Ж.Алтанцэцэг эгч минь Баян-Өлгий аймагт тоглож байгаа байх аа. Есдүгээр сарын 24-нд Завхан аймгийн төвөөс бидний тоглолт амласан ёсоороо үргэлжилнэ” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]