Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Чөтгөрийн өндөг”-ийг үзэв

Art Space 976 галлерейд гарч буй” үзэсгэлэнг өчигдөр үзлээ. Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн бие даан гаргаж буй уг үзэсгэлэнд нийт 17 ширхэг томоохон хэмжээний зураг тавигдсан байна. Цав цагаан хананд өлгөсөн нүсэр мөртлөө сонирхол татахуйц түүний зургууд цаанаа л нэг донжийг агуулжээ. Зургуудыг сайтар ажиглавал тулалдаж буй морьтон дайчид харагдах ба эртний домог, түүхийг бус, харин өнөөгийн хүмүүсийн амьдрал, олон ургальч үзэл, хоорондын зөрчилдөөнийг харуулахыг зорьсон байна. Тэрээр зураасан зураг, бар болон хийсвэр зураглалын арга техникийг хослуулан бүтээлээ туурвисан гэдгээ хэлсэн юм.

“Чөтгөрийн өндөгний тухай ярилцъя” нэртэй хэлэлцүүлгийг есдүгээр сарын 26-ны өдрийн 17.00-18.30 цагийн хооронд Art Space 976 дээр зохион байгуулах аж. Хэлэлцүүлгээс уран бүтээлч Г.Гэрэлхүү болон түүний бүтээлүүдийн талаар илүү ойлголтыг олж авах боломжтой гэж зохион байгуулагчид ярьж байлаа. Хэлэлцүүлэгт Тагтаа Паблишинг ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баясгалан, 976 галерейг үүсгэн байгуулагч Б.Гантуяа нар оролцоно.
Уран бүтээлч Г.Гэрэлхүү нь 2010 онд ДУДС-ийн монгол зургийн ангийг төгссөн бөгөөд хорь гаруйхан настайдаа олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд уригдаж эхэлсэн юм. Японы Фукуокогийн Азийн Триенналь, Австралийн Куйнслэндийн Ази Номхон Далайн Триенналь, Гонг Конгийн Шоени галерейд болсон “Хотын Хүүрнэл”, Шанхайн үндэсний уран зургийн музейд болсон “Хамтдаа”, Германы Норд Арт зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд бүтээл нь дэлгэгдэж байв. Эх орондоо Занабазарын музей болон 976 Арт галерейд бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж, Урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний уран зургийн галерейн уламжлалт үзэсгэлэнгүүдэд жил бүр оролцдог. Түүний бүтээлүүдийг Японы Фукуокогийн Азийн Урлагийн Музей, Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Музей зэрэг дэлхийн томоохон музейнүүд өөрийн цуглуулгадаа худалдан авч байжээ. “Чөтгөрийн өндөг” үзэсгэлэн аравдугаар сарын 6-ыг дуустал тавигдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]