Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Монгол уран барималчийг үзэгчид бишрэв

Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг.  Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорчээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц юм.  Үзэсгэлэнгийн хүрээнд “Гэрлийн урт шөнө” арга хэмжээг есдүгээр сарын 21-нд зохион байгуулж, “Норд-Арт 2019” шагнал болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулжээ. Уран барималч А.Очирболдын хүртсэн дээд шагналыг “Норд-Арт 2020” үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах гэнэ.  Шагналын албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “Норд-Арт 2020” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм байна.  Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан шилдэг 371 уран бүтээлчид энэ жилийн Норд-Артад оролцсон байна. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм. Тэрбээр 2015 онд Норд-Арт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж, “Норд-Арт 2015” үзэсгэлэнгийн “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]