Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Авто замын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн хамгийн урт түгжрэл

Сүүлийн арваад жилд Хятад улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ хүн ам нь ч өсч, амьдралын нөхцөл нь ч сайжирч байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр Хятадын авто зам дээр 220 орчим сая автомашин явж байгаа бол энэ тоо 10 жилийн өмнө ердөө 59 сая байсан юм. Гэтэл авто замын багтаамж нь үүнийг яагаад ч гүйцэж чадахгүй байна. Ямар ч өндөр хөгжилтэй улс 10 жилд автозамынхаа хэмжээг гурав дахин нэмж чадахгүй нь ойлгомжтой.

Энд дурдах гэж байгаа хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн том түгжрэл бол Хятадын хамгийн их ачаалалтай замын нэг болох, нийслэл Бээжин, Өвөрмонголыг холбоосон үндэсний G110 зам дээр болсон юм. Энэ хэсэг бол Хятадын өндөр хөгжлийн өмнө бол бараг цөл газар, машин бараг явдаггүй зам байлаа.

Хэдэн зуун сая ядуу иргэд хотод шилжин суурьшиж байгаа энэ үед эрх баригчид эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх тухай бодох ёстой байж. Гэтэл өнөө хүртэл Хятадын хувьд эрчим хүчний үүсгүүрийн бусад хувилбаруудыг төдийлөн хөгжүүлээгүй нийт эрчим хүчнийхээ 70 хувийг зуун жилийн өмнөхөөрөө нүүрс шатаадаг дулааны цахилгаан станцаар хангаж байна. Нүүрс гэдэг нар салхитай адил биш болохоор дахин сэргээгдэхгүй нь мэдээж болохоор энэ үйл явц цаашид мөнхөд үргэлжлэхгүй нь лавтай. Гэхдээ л өнөөдөртөө хамгийн хямд эх үүсвэр байгаа болохоор яана гэх вэ.

Хятадад дэлхийн нүүүрсний 13 хувь нь байдаг бол хөрш Монголд 10 хувь нь байна. Тэгээд ч Хятадын нүүрсний нэлээд хэсэг нь Монгол Улстай хил залгаа Өвөрмонголд байгаа. Тэгэхээр Тэнгэрийн орны хувьд эрчим хүчнийхээ гол эх үүсвэр нүүрсээ үндсэндээ умард нутгаасаа юм уу, түүний цаадах Монгол Улсаас авч байгаа хэрэг.

Хамгийн гол нь Хятад ийм нөхцөл байдалд нүүрсээ тээвэрлэх арай боловсронгуй дэд бүтэц хараахан алга. Хятад улс Монгол Улстай 4630 км газраар хиллэдэг атлаа, ердөө долоохон газраар авто замаар холбогддог. Өнөөдөртөө төмөр зам хараахан байхгүй байна. Ингээд л уламжлалт аргаар ачааны машинаар зөөвөрлөж байгаа нь энэ.

Дэлхийд “дээд амжилт” тогтоосон авто замын энэ түгжрэл яг хэзээ хаана болсон бэ. Монголтой холбодог өнөөх долоон замын аль нэгийг сонгож болох ч нүүрс тээврийн хүнд даацын машинууд ихэвчлэн өмнө дурдсан G110 замыг сонгодог байна. Энэ ч бас учиртай. Тээвэрлэж байгаа нүүрсний нэлээд хэсгийг Өвөрмонгол дахь хууль бус уурхайнуудаас тээвэрлэдэг болоод тэр. Ийм уурхайнууд элдэв зөвшөөрөл энэ тэр шаарддаггүй. Харин ачаа, жолоочийн баримт бичгийг шалгах хяналтын постууд бол бий.

 

2010 оны наймдугаар сарын 14, замны түгжрэл эхэлсэн өдөр. Наймдугаар сар бол өвлийн бэлтгэл хангаж айл өрхөөс авахуулаад албан байгууллага, дулааны станцууд нүүрсээ нөөцөлдөг үе. Нүүрс ачсан тэрэг, нүүрс авахаар явж байгаа хоосон тэрэгнүүд ид хөлхөж байлаа. Гэтэл тэр замын нэг хэсэгт засварын ажил эхэлсэн 19-ний өдрөөс л алдарт түгжрэл эхэлсэн байна. Замын зорчих хэсэг хоёр дахин багассанаар ачааны автомашины хөдөлгөөн үндсэндээ зогссон байна. Нийт түгжирсэн машины цуваа бараг 100 км үргэлжилж, жолооч нар хэдэн өдрийн хугацаанд сайндаа л нэг км урагшилж байлаа. Гэхдээ ийм замыг нэг цагт туулахын тулд тэдэнд долоо хоногоос илүү хугацаагаар зогсч хүлээж байсан юм.

Замын ойролцоох тосгоны иргэдийн хувьд үүнийг ашиглан багагүй орлого олцгоосон байна. Тэд явганаар, дугуйгаар зам дээр зогсож буй жолооч нарт хүнс, ус зөөж худалдаалж байлаа. Нэг юанийн үнэтэй шил ус гэхэд л 15 юань хүрч байсан гээд бод доо.

 

Жолооч нар унтаж, хөзөр тоглож, ойр зуур явж зугаалж, зарим нь жолооныхоо ард, ямар ч хөдөлгөөнгүй сууж цаг нөгцөөж байжээ.

Эрх баригчид замын түгжрэлийг бууруулахын тулд өөр чиглэл санал болгож, нутгийн ард иргэдэд анхааруулж байсан ч түгжрэл үндсэндэ тэр хэвээрээ хоёр дахь долоо хоногоо туулж байв. Чухам энэ нь гадаадын хэвлэлд ёстой дуулиан болж түгсээр байлаа. Бүтэн 12 хоногийн дараа түгжрэл арайхийн буурч хүнд даацын автомашинууд яст мэлхийн хурдаар урагшилж эхэлсэн байна.

Энэ үйл явдлын дараа Хятад төмөр зам тавьж, авто замаа өргөсгөн нөгөө талаар нүүрсний хууль бус олборлолтыг багасгах гээд олон арга хэмжээ авсан юм. Яг энэ G110 зам дээр ч үүнээс хойш ийм том хэмжээний түгжрэл үүсээгүй байна. Ийм ч болохоор 2010 оны энэ түгжрэл хүн төрөлхтөн автомашин хэрэглэсэн бүхий л үеийн түүхэнд хамгийн урт, бас хамгийн удаан үргэлжилсэн авто замын түгжрэл болсон юм.

Автомашин үйлдвэрлэл улам хөгжиж, хүн ардын амьжиргаа дээшилсээр байгаа болохоор цаашид ийм түгжрэл болж, энэ дээд амжилтыг эвдэх эсэхийг ёстой цаг хугацаа харуулах биз ээ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]