Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Ц.Батболд: Сонгуулийн систем улс төрийн тоглоомын дүрмийг зааж өгдөг

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш, доктор Ц.Батболд “Дэлхийн улс орнууд болон Монголын улс төрийн намууд, тэдгээрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэснийг хүргэж байна. “Монголын Улс төрийн намуудын төлөвшлийн асуудал” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр ийнхүү ярьсан юм.

 

-Дэлхийн улс орнуудын намуудын хөгжлийн хандлага ямар байна, Монголынх ямар түвшинд яаж явж байна гэсэн сэдвээр санал бодлоо илэрхийлэх гэсэн юм.

Хөгжингүй орнуудын улс төрийн намуудад тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрт итгэл алдарсан шалтгаанууд, намуудын өөрчлөлтийн чиг хандлагууд гэсэн сэдвийг товч дурдана. Мөн Монголын намуудад гол нөлөөлж буй хүчин зүйлс, шинэтгэлийн зорилтууд гэсэн чиглэлээр ярина.

Бүгдээрээ мэдэж байгаа орчин үед намуудад итгэх итгэл суларсан. Энэ хандлагын талаар дэлхий даяар янз бүрийн байр суурьтай байгаа. Юу болов гэсэн асуудлууд судлаачид, улстөрчид, олон нийтийн дунд яригддаг. Энэ талаар маш олон таамаглал янз бүрийн тайлбарууд байдаг л даа. Үүнийг багцлаад гурван том асуудлыг чухалчлан авч үзье.

Цахим орчин шинэ үеийг авчирч байна

Орчин үеийн нийгмийн хувьсал намын бодлогын хоорондын зөрчилд анхаарал хандуулъя. Орчин үеийн нийгэмд гурван асуудал бий. Нэгдүгээрт, өдгөө өөрийн гэсэн бодолтой дундаж давхарга жин дарах болсон. Өөрөөр хэлбэл аль нэг намын үзэл суртлыг дагаад, оюун ухаанаа захируулахаа больсон. Өөрийнхөөрөө үнэлж дүгнэх чадвартай улсууд олширсон гэсэн үг. Хоёр дахь нь дижитал эрин буюу цахим орчин маш өөр шинэ үеийг авчирч байгаа. Гурав дахь нь нийгмийн шударга ёс чухалд тооцогдох болсон. Эдгээрийг намууд мэдрэхгүй, өөрийгөө өөрчилж чадахгүй, уламжлалт арга барилдаа хүлэгдсэн гэсэн үндсэн агуулгаар намуудыг шүүмжилцгээж байгаа юм.

Намууд том корпорацуудын эрх ашигт үйлчилж байгаа нь ирээдүйд “өрийн дөнгөтэй матриц” маягийн нийгмийг бий болгох аюултай гэж үздэг. Энэ хандлага манайд ч үзэгдээд эхэлсэн. Гуравдугаарт, ардчиллын үзэл баримтлалын зөрчил. Ардчилал гэдэг нэг үндсэн юм биш л дээ. Үндсэн гурван концепцтой. Элитийн ардчилал, сонгодог, либериаль гэж. Өнөөдрийг хүртэл эхний хоёр хувилбар нь янз бүрийн байдлаар хэрэглэгдсээр ирсэн. А.Линкольны хэлсэн “Ардчилал бол ард түмний бүтээсэн, ард түмний төлөөх засаглал юм” гэсэн үг сонгодог ардчиллыг илэрхийлдэг. Үүнийг боломжгүй утопи юм гэсэн. Харин технологийн шинэчлэл өнөөгийн орчин үүнийг боломжтой болгохыг шаардах болсон. Энэ нь одоогийн намуудыг огт өөрөөр ажиллахад хүргэж байгаа. Аль ч улс оронд элит хэсэг байдаг. Тэд юу гэж үздэг гэхээр “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг шиг хүн болгоны боломж өөр, нийгэм тэгш бус, үүнтэй эвлэрэх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл либераль урсгал бас аль ч нийгэмд байдаг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үзэл санаагаар тайлбарладаг. Эд нийгэм, ард түмэн гэж байхгүй. Нийгэм янз бүрийн бүлгүүдээс бүрддэг. Бүлгүүдийн зөрчил тэмцэл нийгмийн хөгжил дэвшлийг хангадаг гэж үздэг. Гэтэл гурав дахь хэсэг буюу радикал гэж нэрлэгддэг чиглэлд нийгмийг органик гэж үздэг. Хүн бол нийгмийн амьтан. Маугли агуйд хүн болохгүй. Хүмүүсийн дунд хүн болно. Нийгэм ямар байх нь бусдаасаа шалтгаална гэж үздэг. Энэ утгаараа нийгмийн нийтлэг ашиг сонирхол тодорхойлогддог. Энэ гурван урсгал, хандлага хоорондоо маш хүчтэй зөрчилддөг. Өнөөдрийн жижиг намуудын яриад байгаа эрх ашиг энэ түвшинд явагдаж байгаа. Гэтэл ноёрхогч намуудын хувьд нөгөө хоёр хувилбар дээр ажиллаж байна гэсэн үг.

Орчин үеийн пост коммунист орнуудын хувьд барууны орнуудаас их ялгаатай. Эдгээр орнуудын хүн ард нь социализмын үеийн цэвэрлэгч, дарга адилхан хүн гэдэг системээр явж ирсэн учраас илүү радикал юм шиг харагддаг. Хөгжингүй орнуудын хувьд энэ замаараа явсаар ирсэн учраас түүнийгээ байх ёстой зүйл гээд дасчихсан байдаг.

Ер нь итгэлцэл оролцоог хангах сорилт тулгарч байгаа. Орчин үед технологийн дэвшил нь улстөрчдийн үг, үйлдлийг хүмүүсийн анхааралд байлгах болсон. Орчин үед олны өмнө гараад гоё үг хэлээд жүжиглээд өнгөрөх бус хаалгаар гараад явахдаа хийж байгаа үйлдэл чинь хэлсэн ярьснаасаа эсрэг байна шүү гэдгийг “илчлэх” болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

Улс төрийн намуудад итгэл буурах хандлага хаа сайгүй бий. Азийн орнуудад ч байгаа зүйл. Орчин үед намуудаа, бодлого хөтөлбөрийг нь эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнөөс үүсэлтэй улс төрийн байр суурь түгээмэл болсон. Шинэ жижиг намууд нь хөдөлгөөн хэлбэрээр явахыг илүүд үзэх хандлага бий.

Өөрчлөгдөж байгаа орчинд тулгамдсан асуудлыг даван туулахын тулд яах ёстой вэ гэдэгт судлаачид янз бүрийн байр сууринаас хандаж байна.

Ангилж үзвэл дөрвөн байр суурь яригдаж байна. Нэгдүгээрт, бодлогын асуудлууд. Хүмүүсийн хүсэл шаардлагад нийцсэн бодлого хэрэгтэй. Хоёр дахь нь иргэдийн улс төрийн мэдрэмжийг сэргээх.
Гуравт, популизмд хариу өгөх. Популизм гэхээр бүгдийг харлуулж харах гээд байдаг. Нийгэм иргэдийн зайлшгүй хэрэгцээ шаардлагууд нь популист юм шиг харагдах гээд байдаг. Жинхэнэ популизмыг хуурамчаас ялгах хэрэгтэй. Манай намууд сүүлийн арав гаруй жил дандаа популизм хийсээр ирсэн. Төрийн өмчөөр популизм хийж, мөнгө тараадаг. Суман дээр ажилгүй залуус байдаг. Барилгын ажил байна, хийгээч гэхээр сонирхохгүй. Замын ажил хийх үү гэхээр үгүй. Яагаад тэд ажил хийхгүй амьдраад болоод байдаг юм. Тэд бүгд ах дүү хамаатан садан хэдэн малтай. Тэрүүгээрээ амьдраад болоод байдаг учраас ажиллах шаардлагагүй.

Яг үүн шиг Тавантолгойг ард түмэндээ тараагаад өгчихвөл монголчууд бүгд индиан болж хувирна. Хувьцаанаас авсан мөнгөндөө сэтгэл ханаад ажил хийхгүй. Намын шийдвэр ба сонгогчдын хооронд харилцан үйлчлэлийн шинэ арга механизм хэрэгтэй. Иргэдийн алдарсан итгэлийг сэргээхийн тулд итгэлцэл ба оролцоог хангах учиртай. Улс төрийн намуудын үйл ажиллагаа итгэлцлийг дахин бий болгоход чиглэгдэж байгаа. Эхний ээлжинд Энэтхэг болон Испанийн намууд хандиваа онлайнаар бодит харагдуулах программ хангамжийг нэвтрүүлсэн. Итали, Нидерланд дахь намууд албан бус цугларалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүдийг өрнүүлэх болжээ.

Твиттер, фэйсбүүк, youtube, хувийн блог сонгогчидтойгоо харилцахыг хүссэн улстөрчдийн анхаарлын төвд орсон. Энэ нь массыг дайчлах төдийгүй, олон түмэнд ч улстөрчдийг дайчлах боломжтой болсон. Жишээ хэлье. Зуслангийн хашааны хажууд нэг машин ирж хогоо хаячхаад явжээ. Хашаанаас нэг хүн “Наад хогоо аваач ээ” гэсэн чинь “Чамд хамаагүй” гэж. “Зургийг чинь фэйсбүүкт тавилаа шүү” гэхэд нь хүрч ирээд хогоо аваад явж гэнэ.

Монголын улс төрийн намуудын хувьд хатуу гишүүнчлэлтэй, массын намууд байдаг. Европын орнуудад хийсэн намын гишүүдийн тооны талаар судалгаа бий. Энэ судалгаанд 18 насанд хүрсэн нийт сонгогчдын хэдэн хувь нь намын гишүүн байна вэ гэдэг дундаж тоог гаргаж ирсэн. 18 насанд хүрсэн, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн хүний 4,65 хувь нь намын гишүүн гэдэг тоо гарч ирж байгаа юм. Энэ бол тухайн цаг үеийн тоо. Энэ тоонд Монголынхыг харьцуулж үзэхэд 20,3-24,5 гэж гарсан. Өнөөдөр 26-27 хувьд ч хүрсэн байж мэднэ. Хятад 90 сая гишүүнтэй. Намын гишүүдийн тоо 18 насанд хүрсэн хүмүүсийн 10 хувьд хүрдэггүй. Энэ зарчмаар авч үзвэл Монголд 65.306 гэсэн ерөнхий тоо гаргаж байгаа юм. Ийм тооны хүмүүс улстөрд идэвхтэй оролцдог юм байна. Үүнээс олширвол нийгмийг хямраадаг.

Орчин үеийн намууд нүсэр бүтэцтэй байвал оршихгүй

Массын намууд нийгмийг талцуулж, хагалан бутаргах үүрэг гүйцэтгэж байна. Төрийн албыг улстөржүүлж, бизнесийн зарчим, шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг. Иргэний нийгэм үүсэх боломжийг бууруулна. Намыг дэмжсэн бааз суурь бий болдог ч олон сөрөг нөлөөтэй. Массын нам үеэ өнгөрөөсөн. Цаг үедээ хэрэгтэй байсан. Нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалдаг байсан бүтэц зохион байгуулалтын хэлбэр л дээ. Нийгмийн доод ангийн эрх ашгийг хамгаалж байсан учраас тухайн цаг үедээ хэрэгтэй байсан. Харин өнөөдрийн цаг үед тохирохгүй байгаа. Ийм том бүтэц дотор дотоод ардчилал байх боломжгүй юм. Орчин үеийн намууд ийм нүсэр бүтэцтэй байвал оршихгүй. Хоёр нам яагаад ноёрхоод байгаа юм бэ гэж асууж байсан. Сонгуулийн систем улс төрийн тоглоомын дүрмийг зааж өгдөг. Мажоритор систем хоёр намыг төлөвшүүлдэг. Бүгд мэдэж байгаа. Жаахан холимог болонгуут гуравдагч хүчин орж ирж байсан шүү дээ. Тэгэхээр пропорционал гэдэг юмыг ямар нэг байдлаар оруулж ирэх шаардлагатай байгаа юм. Үүүний эсрэг тархи угаагаад ард түмнээр сонгогддоггүй энэ тэр гээд буруу тайлбарууд их явж байгаа. Хоёр нам бол эдийн засгийн онолоор бол олигпол зах зээл. Ийм зах зээл хуйвалдана. Бид хоёр л өрсөлдөнө гэдэг учраас хэн ялах вэ гэдэгтээ төвлөрөөд дотооддоо анхаарал тавьдаггүй. Яагаад гэвэл бид хоёр л байгаа юм чинь бусад нь өрсөлдөж чадахгүй. Тийм учраас намууд дотооддоо ялзардаг. Энэ ялзралууд нь төрийн оройд гарч ирдэг байх нь ээ. Пропорционал хувилбарыг оруулж ирсэн нөхцөлд улс төрийн зах зээлд намууд өрсөлдөнө. Өрсөлдөхдөө өөрийгөө таниулна. Өөрийгөө таниулахын тулд мөрийн хөтөлбөр, бодлого, дотоод ардчилал гээд өрсөлдөөнд орж ирнэ. Ингэж байж нам цэвэршдэг. Үүнийгээ дагаад улс орноо гэсэн чадвартай, шударга өрсөлдөөний зарчмаар хүмүүс гарч ирэх боломжтой.

Хоёр танхимтай парламент гэдгийг онцолъё. Манайд нэг танхимтай байсан нь дээр. Монголчууд тийм олон танхим байгуулах зардал ихтэй гэж ярьдаг. Хоёр танхимыг хэн нэг нь бодож олоогүй, түүхээр тогтоогдсон зүйл. Аливаа төр улс бол засаглалын машин. Машин бүрэн байж ажилладаг. Үндсэн зарчим нь эрх мэдэл, гүйцэтгэх үүрэг, хяналт хариуцлага гэсэн дөрвөн системээр ажилладаг. Хяналт нь дутахад хариуцлагын тухай асуудал байхгүй. Социализмын нийгэмд хяналтын маш хүчтэй системтэй байлаа л даа. Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо гээд. Нэг төгрөгийн хулгайг ч илрүүлдэг учраас төрийн өмчийг шамшигдуулж чаддаггүй байж. Үндсэн хуульдаа, ардчилсан системдээ хяналтыг нь мартчихаад байгаа юм. Ард түмний хяналтыг төлөөлөгчдөөр дамжуулж хэрэгжүүлдэг. Төлөөлөгчдийн танхим буюу хуралд суудаггүй хэсэг хяналтаа тавьдаг. Тойрог тойрогтоо Засгийн газар тэр хүмүүсээ дуудаж хариуцлага хүлээлгэдэг. Бид хяналтын системээ мартчихаад ард түмэн гудамжнаас хянана гэж ярьдаг. Энэ боломжгүй зүйл.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]