Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар тэсвэр, хатуужлын гайхамшгийг харууллаа

Катарын нийслэл Доха хотноо эхэлсэн хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорч байна. Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө буюу орон нутгийн цагаар шөнийн 00 цагаас эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн эхэлсэн. Энэ нь шөнө дунд болж буй анхны ДАШТ-ий зай, төрөл болов. Катарт өдийд цаг агаар тун халуун байдаг тул тамирчдаас ихээхэн тэсвэр, тэвчээр шаарддаг марафон гүйлт, 20 болон 50 км-ын спорт алхааны төрлүүдийг арай сэрүүн шөнийн цагт эхлүүлэхээр болсон билээ. Гэсэн ч эмэгтэй марафон гүйлтийн гараа эхлэх үед агаарын температур цельсийн 36.6 градус, чийгшил 70 хувь, салхины хурд 0 зааж байлаа. Зүгээр л “саун” дотор гүйж байна гээд л төсөөлчхөд болохоор.

41 орны 71 тамирчин бүртгүүлсэн ч гараанаас холын зайн 68 гүйгч гарсан. Цаг агаарын маш хүнд нөхцөлд болсон энэ уралдаанд гүйж, эрүүл мэндээрээ дэнчин тавихыг гурван тамирчин хүсээгүй бололтой.

Гараанаас гарснаас хойш “толгой” хэсэгт Кени, Этиоп, Бахрейн, БНАСАУ-ын марафончид бөөнөөрөө явсан ч 12 км-ын дараа толгой хэсэг Кенийн хоёр, Этиопын хоёр, Намибын нэг гүйгч үлдсэн байлаа. 32 дахь километр гэхэд толгой хэсэг дөрвүүлээ боллоо. Энэ дөрөв бусдаас тасарсан хэвээр барианд орсон. Кенийн Рут Чепнгетич 2 цаг 32 минут 43 секундын амжилтаар түрүүлж, энэ удаагийн ДАШТ-ий анхны алтан медалийг зүүлээ. Мөнгөн медалийг Бахрейны нэрийн өмнөөс уралддаг, кени бүсгүй, 2017 оны дэлхийн аварга, Азийн наадмын аварга Роуз Челимо 2:33:46 амжилтаар, хүрэл медалийг Намиби улсын марафонч Хелалиа Йоханнес 2:34:15 амжилтаар хүртлээ. Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальт Эдна Киплагат медальтнуудын араас барианд орж, Беларусийн В.Мазуронак “айргийн тавд” багтав. Эхний 10-т АНУ, Япон, БНАСАУ, Канад, БНАСАУ-ын тамирчид дарааллаар барианд орсон.

Манай Галбадрахын Хишигсайхан 2:56:15 амжилтаар 25 дугаар байрт, Баярцогтын Мөнхзаяа 3:02:57 амжилтаар 34 дүгээр байрт орлоо. Марафон гүйлт бол хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог. 42 километр замыг дунджаар хоёр цаг хагаст гүйж туулна гэдэг амаргүй. Тиймээс ч марафон гүйлтэд цөөнгүй тамирчин замын дундаас гардаг бөгөөд барианд орохыг амжилттай оролцсонд тооцдог. ДАШТ-ий марафонд хүссэн болгон нь ороод байдаггүй бөгөөд IAAF буюу Олон улсын Хөнгөн атлетикийн холбооноос тогтоосон “босгыг” давсан шилдгүүд л ДАШТ-д оролцох эрх авдаг билээ.

“Доха-2019” марафон түүхэнд байгаагүй хүнд цаг уурын нөхцөлд, халуун бүгчимд болсон. Тиймээс ч ердөө 32-хон тамирчин гурван цагаас богино хугацаанд замаа туулсан. Энэ 32-ын нэг нь манай Г.Хишигсайхан байлаа.Гараанаас гарсан 68 тамирчнаас ердөө 40 нь барианд орлоо. Энэ 40-ийн хоёр нь Монголын марафонч байлаа. Барианд орж чадаагүй, замын дундаас 28 марафонч гарлаа. Тэдний дунд марафон өндөр хөгжсөн Этиопын гурван гүйгч гурвуулаа (нэг нь энэ жилийн Токиогийн марафоны аварга Рути Ага) байлаа. Мөн Япон, Их Британи, Итали, Бахрейн, Канад гээд дээгүүр явдаг орны тамирчид байлаа. Тэгэхээр манай хоёр тамирчин ямар их тэсвэр, тэвчээр, хатуужил гаргаж барианд орсныг ярих юун.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]