Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
хөнгөн атлетикийн дашт-ийг АНУ-ын баг тэргүүлж байна

Катарын нийслэл Доха хотноо “спортын хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ жил 17 дахь удаагаа болж буй тэмцээний эхний гурван өдрийн байдлаар 18 орны тамирчин медаль хүртэж, зургаан улс аваргатай болоод байгаа юм. ДАШТ-ээс тоймлон хүргэж байна.

Эрэгтэй 100 метр:
Домогт Усэйн Болтыг зодог тайлснаас хойш энэ зайд ноёрхлоо тогтоох гүйгч гараагүй байгаа. Дэлхийн хамгийн хурдан хүн буюу эрэгтэй 100 метрийн аварга олны анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ зайд “ноёрхлоо” тогтоож чадвал супер од боллоо гэсэн үг. Өмнөх дэлхийн аварга АНУ-ын Жастин Гэтлины нас нь ч явсан, допингийн зөрчил гаргаж хоёр ч удаа шийтгэл хүлээсэн. Харин энэ жил 23 настай АНУ-ын Кристиан Коулмэнд боломж гарч ирсэн. Өмнөх ДАШТ-д мөнгөн медаль авч, 60 метрт дэлхийн рекорд эзэмшиж буй Коулмэн бас л допингийн асуудалтай. Түүнд ДАШТ-д оролцох нь бүү хэл доод тал нь жил эрхээ хасуулах шийтгэл ирж ч мэдэхээр байсан ч азаар, овсгоотой өмгөөлөгчийн ур чадварын ачаар шийтгэлгүй үлдэж чадсан билээ. Тэрбээр тэмцээний бус үеийн допингийн шинжилгээг гурван удаа “тасалсан”. Гэвч нэг жилийн дотор биш гэсэн заалтын ачаар аврагдсан билээ.

Дээрх хоёрын хооронд 100 м-ийн гол өрсөлдөөн өрнөж залуу насны эрч хүчээр Кристиан Коулман түрүүлж, дэлхийн аварга боллоо. 2004 онд Жастин Гэтлинийг олимпын аварга болж байхад найман настай байсан хүү сүүлийн хоёр ДАШТ-ий алт, мөнгөн медалийг хүртлээ. 37 настай Ж.Гэтлин дэлхийн аваргын тэмцээнээс ес дэх медалиа (гурван алт, зургаан мөнгө) зүүлээ. Мөн түүнд олимпын нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль бас бий.
Эмэгтэй 100м:
Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэй 100 м-ийн тамирчид тэнцүүхэн өрсөлдөгчид. Шилдгүүд бүгдээрээ финалд уралдаж чадсангүй. “Рио-2016” олимпын аварга, дэлхийн хошой алттай АНУ-ын Тори Боуи хагас шигшээд шалгарсан ч гараанд гарсангүй. Гол өрсөлдөөн олимпын хошой аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ямайкийн Элейн Томпсон, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кот д Иваурын Мари Жози Та Лу, олимп, дэлхийн хошой аварга Ямайкийн Шелли-Энн Фрэйзер-Прайс, олимпын хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Их Британий Дина Эшер нарын хооронд өрнөв.

Гараанаас маш сайн гарсан Фрэйзер-Прайс эрчээ алдалгүй гүйсээр дэлхийн аварга цолоо эргүүлэн авлаа. Удахгүй 33 нас хүрэх Фреэйзер-Прайс ДАШТ-ий 10 дахь медалиа (найман алт, хоёр мөнгө) хүртлээ.
4х400 м-ийн холимог буухиа гүйлт:
ДАШТ-ий хөтөлбөрт анх удаа орсон энэ зайд АНУ-ын баг дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоов. Урьдчилсан уралдаанд тэд 3:12,42 гүйсэн бол финалд 3 мин 09,34 секундын амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. АНУ-ын багийн бүрэлдэхүүнд домогт Эллисон Феликс гүйж, ДАШТ-ий 12 дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр 2017 оны ДАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд их спортоос түр завсарлага авч, 2018 оны арваннэгдүгээр сард охин төрүүлэн ээж болсон билээ. Арван сартай охинтойгоо Катарт ирсэн Феликс дэлхийн АШТ-ий бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон алтан медаль (12)-тай хөнгөн атлетикч болж, аугаа Усайн Болтын өмнө бичигдэх боллоо.


Эмэгтэй 10 км-ийн гүйлт:
Энэ зайд 1997 оноос хойш Африкийн гүйгчид, бүр тодруулбал Этиоп, Кенийн бүсгүйчүүд 11 дэлхийн аварга дараалан бусдад түрүү алдаагүй, ноёрхож байлаа. Харин энэ удаа алтан медалийг Голландын 25 настай Сифан Хассан африкчуудаас “булаан” авлаа. Гэхдээ улсынх нь нэр л Голланд болохоос Сифан Хассан 2008 онд Этиопод төрсөн бүсгүй юм.
Спорт алхаа:
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад шөнө дунд явагдаж буй спорт алхааны төрөлд Азийн тамирчид, ялангуяа Хятадын тамирчид хамаг медалийг хамж байна. БНХАУ-ын тамирчид эмэгтэй 50 км-ийн зайд алт, мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй 20 км-ийн зайд шагналын тавцанд бүгд хятад тамирчид зогслоо. Мөн эрэгтэй 50 км-ийн зайд Японы Юсукэ Сузуки аварга болсон.
Эрэгтэй уртын харайлтад Ямайкийн тамирчин анх удаагаа ДАШТ-ий алтан медаль хүртэж байгаа бол эмэгтэй дүүгүүрт АНУ-ын тамирчин мөн анх удаагаа түрүүллээ.
“Доха-2019” хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээд амжилттай, сонин хачин ихтэй, түүхэнд бичигдэх тодотгол ихтэй үргэлжилж байна. Эхний гурван өдрийн байдлаар багийн дүнгээр АНУ найм (дөрвөн алт, дөрвөн мөнгө), БНХАУ зургаа (хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл), Ямайка гурван (хоёр алт, нэг мөнгө) медальтай явна.

ДАШТ-ий медальтнууд

Марафон (эм):
1. Р. Чепнгетич(Кени) 2 цаг: 32мин: 43 сек
2. Р.Челимо (Бахрайн ) 2 цаг: 32мин: 46 сек
3. Х. Йоханнес (Намиби) 2 цаг: 34мин: 15 сек
Дүүгүүр (эм):
1. Д.Прайс (АНУ) 77,54 м
2. И.Фёдоров(Польш) 76,35 м
3. Ван Жэн(Польш) 74,76 м
Уртын харайлт(эр):
1. Т.Гэйл (Ямайка) 8,69 м
2. Ж:Хендерсон (АНУ) 8,39м
3. Х-М. Эчеварриа(Куба) 8,34 м
10 км (эм):
1. С.Хассан (Холланд) 30 мин: 43,62 сек
2. Л.Гидей (Этиоп) 30 мин: 21,23 сек
3. А-Ж.Тироп(Кени) 30 мин: 25,20 сек
100 м (эр):
1. З.Коулмэн (АНУ) 9,76 сек
2. Ж.Гэтлин (АНУ) 9,89 сек
3. А. Де Грасс(Канад) 30 мин: 25,20 сек
50 км спорт алхаа (эр):
1. Ю.Сузуки (Япон) 4 цаг: 04 мин: 20 сек
2. Л.Гидей (Португал) 4 цаг: 04мин: 59 сек
3. Э.Данфи(Канад) 4 цаг: 05 мин: 02сек
Тулгууртай харайлт (эм):
1. А.Сидорова (ОХУ) 4,95 м
2. С.Моррис (АНУ) 4,90 м
3. К.Стефанди(Грек) 4,85 м
Гурвын харайлт (эр):
1. К.Тэйлор (АНУ) 17,92 м
2. У.Клэй (АНУ) 17,74 м
3. Х-Ф. Занго(Буркино Фасо) 17,66 м
4х400 м (холимог буухиа):
1. АНУ 3 мин: 09,34 сек(Дэлхийн рекорд)
2. Ямайка 3 мин:11,78 сек
3. Бахрайн 3мин:11,82 сек
100 м (эм):
1. Ш-Э.Фрэйзер-Прайс (Ямайка) 10,71 сек
2. Д.Эшер (Их Британи) 10,83 сек
3. М-Ж. Та Лу(Кот д Ивуар) 10,90 сек
20 км спорт алхаа (эм):
1. Ли Хун (БНХАУ) 1 цаг: 32 мин:53 сек
2. Д.Эшер (БНХАУ) 1 цаг: 33 мин:10 сек
3. М-Ж. Та Лу(БНХАУ) 1 цаг, 33 мин,17 сек

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]