Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Петровис” -ын Ж.Оюунгэрэл алтан пянзыг 11 саяар авав

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын  "Хоёрдугаар симфони” алтан пянзыг “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Хөгжимчин ээжийн охин тэрбээр “Шарав” сангаар дамжуулан хийлчид, удирдаачдыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн пянзны борлуулалтын орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.

Монголчуудын үнэт өвд тооцогдох энэхүү бүтээлийг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг EMI 1440 төхөөрөмжөөр бүтээж АНУ-д 300 хувь хэвлүүлснийг хэдхэн хоногийн өмнө авчирсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын алтан пянзанд "Хоёрдугаар симфони" тэргүүтэй 300 ширхэг хос алтан пянз таван  бүтээлээс бүрдсэн бөгөөд  Монголын радиогийн “Цагаан лавай” студид симфони оркестр, найрал дуучид, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театрын найрал зэрэн зэрэг симфонийг дуугаргахад шаардагдах бүхий л уран бүтээлчийг тоглуулан бичүүлжээ.

Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]