Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Б.СЭР-ОД ес дэх ДАШТ-д оролцлоо

Катарын Доха хотноо болсон хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд 42 орны 73 тамирчин оролцлоо. Тэдгээрийн дотор Монголын Бат-Очирын Сэр-Од, Цэвээнравдангийн Бямбажав нар уралдлаа. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй ес дэх ДАШТ-дээ оролцож буй нь энэ. Марафон орон нутгийн цагаар шөнийн 23:59 цагт эхэлсэн ч 32 градус халуун, 51 хувийн чийгшэлтэй байв. “Доха-2019”-ийн эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт аль аль нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн “халуун” нөхцөлд болсон марафон хэмээн тэмдэглэгдэв.

Үнэхээр цаг агаарын маш хүнд нөхцөлд барианд орно гэдэг л том амжилт ажээ. Эмэгтэйчүүдийн марафонд гараанаас 71 тамирчин гарснаас 28 нь барианд орж чадаагүй. Харин эрэгтэйчүүдийн марафонд 73 тамирчин гараанаас гарч, 18 нь барианд орж чадсангүй. Барианд орж чадаагүй тамирчдын дунд марафонд өндөр амжилт үзүүлдэг Этиоп, Танзани, Марокко, Кенийн гүйгчид, мөн нутагтаа гүйсэн Бахрейны тамирчин, за тэгээд Итали, Турк, Хятадын тамирчид байна. “Монгол хүн, манай тамирчид хүйтэн, цас бороог бол тэвчиж чаддаг. Харин бүгчим, чийглэг халуун бол үнэхээр хэцүү юм байна” хэмээн манай багийн дасгалжуулагч О.Оюунтуяа уралдааны дараа өгүүлсэн.

Манай хоёр энэ бүгдийг ардаа орхиод барианд орсон. Ц.Бямбажав 2 цаг 20 минут 07 секунд гүйж 40-д, Б.Сэр-Од 2 цаг 36 мин 01 секунд гүйж, 54 дүгээр байрт орлоо.

“Доха-2019” ДАШТ-ий эрэгтэй марафоны медальтнууд:
1. Л.Десиса ( Этиоп) 2:10:40
2. М.Геремьюв( Этиоп) 2:10:44
3. А.Кипруто (Кени) 2:10:51

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]