Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Цэнхэр самурайнууд”-ын эсрэг “Хөх чононууд”

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилнэ. “F” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнгөрсөн сард өөрсдийн талбайдаа Мьянмарыг 1:0-ээр хожиж, Тажикистанд 1:0-ийн харьцаатай ялагдсан. Манай шигшээ дараагийн тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Японы талбайд хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо.

Герман дасгалжуулагч Майкл Вайсс энэ удаад 23 тоглогч авч явсан бөгөөд өмнөх бүрэлдэхүүнд цөөхөн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал “Эрчим” клубын хамгаалагч Г.Төгөлдөр, “Улаанбаатар Сити”-ийн хагас хамгаалагч Д.Тэмүүлэн, “Дэрэн” клубын 17 настай хагас хамгаалагч Г.Бат-Оргил нар шинээр багтсан байна. Харин өмнөх бүрэлдэхүүнээс Г.Ганбаяр, Э.Мөнгөнбагана, Ц.Энхтөр нар хасагдсан юм. Үүнээс харахад Монголын шигшээ баг Японы эсрэг тоглолтод хамгаалалтад илүү анхаарсан бололтой.

Япон, Монголын шигшээ багуудын тоглолт аравдугаар сарын 10-ны пүрэв гаргийн 18:35 цагаас “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тус тоглолтыг “NTV” телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

Аравдугаар сарын 15-нд манай “Хөх чононууд” өөрийн талбайдаа Киргизстаны шигшээ багийг хүлээн авч тоглоно.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Улаанбаатар), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик 220), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Төгөлдөр (Эрчим), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Г.Билгүүн (Эрчим), С.Өсөхбаяр (Улаанбаатар)
Хагас хамгаалагч: Д.Тэмүүлэн (Улаанбаатар Сити), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), А.Нармандах (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Хангарьд), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Г.Бат-Оргил (Дэрэн), С.Ганхуяг (Хангарьд)
Довтлогч: Б.Балжинням (Улаанбаатар), Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), О.Мижиддорж (Улаанбаатар Сити)

Японы хөлбөмбөгийн холбооноос Монголтой хийх тоглолтын бүрэлдэхүүнээ бас зарласан байгаа. Шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэ дотоодын лигээс гуравхан тоглогч дуудаж, үлдсэн 20 нь гадаадын багт тоглодог тамирчид байна. Мориясү Хажимэ хөгшин тивд тоглодог шилдгүүдээ бүгдийг нь дууджээ. Үүнээс харахад япончууд Монголын багтай хийх тоглолтод өндөр ач холбогдол өгч байгаа бололтой. Манай залууст Японы хүчирхэг багтай тоглож туршлага хуримтлуулах сайхан боломж гарч буй.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Эйжи Кавашима (Страсбур, Франц), Шюичи Гонда (Портимоненси, Португал), Дэниел Шмидт (Сент-Трюйден, Бельги).
Хамгаалагч: Юто Нагатомо (Галатасарай, Турк), Мая Ёшида (Саутгемптон, Англи), Хироки Сакаи (Олимпик Марсель, Франц), Наомичи Үэда (Серкль Брюгге, Бельги), Коки Анзаи (Портимоненси, Португал), Шинносүкэ Хатанака (Ёкохама Маринос, Япон), Такэхиро Томиясү (Болонья, Итали).
Хагас хамгаалагч: Гэнки Харагүчи (Ганновер 96, Герман), Гакү Шибасаки (Депортиво, Испани), Ватарү Эндо (Штутгарт, Герман), Жюня Ито (Генк, Бельги), Кэнто Хашимото (Токио, Япон), Шёя Накажима (Порту, Португал), Такүми Минамино (Ред Булл Зальцбург, Австри), Ко Итакүра (Гронинген, Голланд), Рицү Доан (ПСВ, Голланд), Такэфүса Кубо (Мальорка, Испани).
Довтлогч: Кэнсүкэ Нагаи (Токио, Япон), Такүма Асано (Партизан, Серби), Даичи Камада (Айнтрахт Франкфурт, Герман).
Ерөнхий дасгалжуулагч: Хажимэ Мориясү

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийг одоогийн байдлаар Тажикстаны баг зургаан оноогоор тэргүүлж байгаа. Тэдний араас тус бүр гурван оноотой Япон, Монголын шигшээ нэхэж буй. Харин Киргиз, Мьянмарын багууд оноо авч чадаагүй байгаа.

Японы хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсанд тавигдсан Монголын багийн тухай бичсэн мэдээллийг уншигчдад хүргэж байна.

Өнгөрөгч сарын 10-ны өдөр “Цэнхэр Самурай”-нууд “Катар-2022” Хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багийн эсрэг хийж 2:0-ийн харьцаатай буулган авсан. Одоо Японы шигшээ аравдугаар сарын 10-ны өдөр “Сайтама-2002” олимпын цэнгэлдэхдээ Монголын шигшээ багийг хүлээн авахаар бэлдэж байна. Эхний тоглолтоосоо урам зориг авсан “Их наран” улсын шигшээ баг энэ тоглолтод ч шилдэг тоглолтоо үзүүлэхээр эрмэлзэх нь гарцаагүй.

Японы шигшээ багийн эсрэг тоглох гэж байгаа Монголын хувьд есдүгээр сард дэлхийн аваргын хоёр тоглолтыг талбайдаа хүлээн авч чансаа дээгүүр хоёр багтай өөрийн талбайд тоглосон. Тэд эхний тоглолтдоо Мьянмарын шигшээ багийг 1:0-ээр буулган авсан бол хоёр дахь тоглолтдоо Тажикстаны шигшээд 0:1-ээр хожигдсон юм. Монголын шигшээ баг өмнө нь ДАШТ болон Азийн АШТ-ий сүүлийн шатанд тоглож байгаагүй ч урьдчилсан шатанд тэд үзүүштэй тоглолтыг үзүүлж байна. Монголын багийн дасгалжуулагч Майкл Вайсс Азийн Хөлбөмбөгийн холбооны сайтад өгсөн ярилцлагадаа эдгээр тоглолтуудыг “Монголын спортын хөгжлийг нэг шат ахиулсан тоглолт боллоо” хэмээн онцолсон юм.

Японы эсрэг тоглохдоо Монголын шигшээ баг хамгаалалтдаа анхаарах нь дамжиггүй. Тус шигшээ багийн хаалгач Батсайхан овогтой Ариунболд тун найдвартай гэдгээ харуулсан бол арын шугамнаас тоглогчид нь аюултай хурдан довтолгоонуудыг эхлүүлж эсрэг багийн хамгаалалтын ард зай гаргаж чадахыг бид харсан. Жигүүрийн тоглогчид болох Артагийн Нармандах, Сэр-Од-Янживын Ганхуяг нар хөндлөн дамжуулалтуудыг өгдөг. Харин довтлогч Оюунбаатарын Мижиддоржоос ямар ч багийн хам­гаа­лагч хараагаа салгаж болохгүй.

Монголын багийг хуучнаар “Киото Санга”-г удирдаж байсан Герман мэргэжилтэн Майкл Вайсс дасгалжуулдаг. Тэрбээр “Киота Санга”-гийн хамтаар 2002 онд 82 дахь удаагийн “Эзэн хааны цом” тэмцээнд түрүүлж байсан бөгөөд түүний багт Дайсукэ Мацуи, Пак Жи Сун нар тоглодог байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]