Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Бүргэдчдийн баяр 20 дахь жилдээ боллоо

Жил бүрийн намар аравдугаар сарын эхэнд Баян-Өлгий аймагт Бүргэдчдийн баяр болдог уламжлалтай. Энэ жилийн Бүргэдчдийн баяр өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран уламжлалт “Бүргэдчдийн баяр”-ыг тус аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт аравдугаар сарын 5-6-нд зохион байгууллаа.

Бүргэдчдийн баяр бол Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг юм. Энэ жил Бүргэдчдийн баярыг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа. Бүргэдчдийн баярыг сонирхохоор Монгол орныг зорин ирдэг гадаадын жуулчдын тоо ч жил бүр өсөн нэмэгдэж буй. Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр 2018 онд Бүргэдчдийн баярыг үзэхээр гадаадын 1200 орчим жуулчин ирж байсан бол, энэ жил уг үзүүлэлт 2000-д хүрсэн байна. Бүргэдчдийн баярыг үзэхээр дэлхийн 23 орноос жуулчид Монголыг зорьжээ. Тэдний нэг нь Швейцарын Холбооны Улсын иргэн Степан Ниский юм. Тэрбээр “Миний хувьд Бүргэдчдийн баярыг үзэхийн тулд Баян-Өлгий аймагт ирээд хоёр долоо хоног болж байна. Уг арга хэмжээнд анх удаагаа оролцож байгаа. Сэтгэгдэл маш өндөр. Залуу бүргэдчид, настай бүргэдчид гээд янз бүрийн насны хүмүүс тэмцээнд оролцдог юм байна. Бүргэдчдийн тэмцээн үзэхээс гадна худалдааны цэгүүдээр орж дурсгалын зүйлс худалдаж авлаа. Үнэхээр гайхалтай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.

Бүргэдчдийн баярын хамгийн гол үйл ажиллагаа бол бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа харуулан өрсөлддөг тэмцээн юм. Тэмцээний явцад бүргэдийн ан агнах чадварыг ангийн чихмэл буюу туламд буулган шалгадаг. Түүнчлэн баярын үйл ажиллагааны үеэр казахын ард түмний үндэсний тоглоом болох тулам булаацалдах (көкпар), морин дээрээс мөнгө шүүрэх (тенге илу), хүүхэн хөөх (кыз хуар) зэрэг тэмцээн болон сур харваа, тэмээн уралдааныг ч энэ үеэр үзэж сонирхох боломжтой юм.

Энэ удаагийн Бүргэдчдийн баярт Баян-Өлгий аймгийн 13 сумаас 141 бүргэдчин оролцож өрсөлдсөнөөс Сагсай сумын бүргэдчин С.Арман түрүүллээ. Удаах байруудад Алтанцөгц сумын бүргэдчин А.Шаймурат, Дэлүүн сумын М.Өней, Алтанцөгц сумын Ж.Сайлау нар шалгарлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]