Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Нагоягийн чуулга уулзалт

Ц.Сарантуяа
Олон улсын сэтгүүлч

Япон улсын Нагоя хотод “Номхон далайн соёл иргэншлийн эрин: Зүүн хойд Азийн энх тайван, Япон, Солонгос, Америкийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт чуулга уулзалт боллоо. Дэлхийн Энхтайвны Японы Холбооноос зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад улс орнуудын одоогийн болон хуучин төр, Засгийн газрын тэргүүнүүд, парламентын гишүүд,сайд дарга нар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл,шашны байгууллагын удирдагч 700 гаруй төлөөлөгч оролцов. Үндсэн илтгэлийг Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн Танхимын гишүүн Такаши Нагао, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн асан Мүонг Чул Чо, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Тэд Ёохо, Балбын Вант Улсын тэргүүн дэд ерөнхийлөгч асан Пармаманда Жха нар тавьж хэлэлцүүллээ. Илтгэгчид дэлхий ертөнц дээр даяаршлын үйл явц эрчимтэй өрнөж,улс орнуудын хоорондын харилцан хамаарал улам бүр хүчтэй болж байгааг тэмдэглээд төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа.Тэд энх тайван, аюулгүй байдлыг авчрахад зөвхөн улс төрийн аргаар биш цаана нь иргэний болон төрийн бус олон байгууллагын хамтын ажиллагаа, энэ бүс нутаг дахь ард иргэдийн оролцоо чухал байгаа гэдэг талаас нь ярьж байна.Чуулганы төлөөлөгчид улс орон бүс нутгийн хэмжээнд тогтвортой энх тайван, хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн Нагоягийн тунхаглал гаргав. Японы олон улсын чуулга уулзалтын үеэр Sunhak (Санхаk) Дэлхийн Энхтайвны шагнал хүртэx болзол хангасан гурван эрхмийг зарлалаа. Африкт сайн засаглалын тогтолцоог бүрдүүлсэн Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Селл 2020 оны Энхтайвны шагналтнаар тодров. Маки Селл Сенегалын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил байсныг таван жил болгосны зэрэгцээ улс орондоо засаглалын бүтцийг нарийвчлан сайжруулж, хууль дүрмийг чангатган авлигын эсрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэж үр дүнд хүрсэн байна.Түүнчлэн Баруун Африкийн тээврийн дэд бүтцийг өргөтгөж, эдийн засгийн шинэчлэл хийж, улс үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлсэн зэрэг амжилтаар дэлхийн шагнал хүртэх болзол хангажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хоёр дахь эрхмээр Дэлхийн Ариун Лютераны Холбооны ерөнхийлөгч асан Мюниб Ёонен тодорлоо.Тэрбээр 40 жилийн турш Ойрхи Дорнодод шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх үйлсийн төлөө өөрийн биеэр үлгэрлэн зүтгэжээ. Мюниб Ёонон дэлхийн бүх шашин ямар үзэл суртлыг баримталдагаасаа үл хамааран эв нэгдлийг эрхэмлэх илүү агуу шалтгаан байгаагийн улмаас шашин хоорондын ойлголцлыг бэхжүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж үр дүнд хүрсэн байна. 2020 оны Санхак Дэлхийн Энхтайвны шагналаас гадна үүсгэн байгуулагчийн шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэхээр болов. Бан Ги Мүн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж, цаашид тэрхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, хүний үйл ажиллагааны улмаас учирч байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах боломжтойг Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар уриалан ажилласан. Үүнд 2015 онд батлан гаргасан Парисын тунхаглалд 197 орныг нэгтгэж, тив дэлхийд ногоон хөгжлийг бий болгохын төлөөх үйлс нь онцгой нөлөөлсөн юм.

Санхак Дэлхийн Энxтайвны Шагналын Хорооны тэргүүн Хонг Сик хэлэхдээ, шагнал хүртэхээр шалгарсан хүмүүс бол илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хамтдаа зүтгэж байгаа юм гэж онцлов. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хүн бүрт нэг сая америк доллар олгоно. Харин үүсгэн байгуулагчийн шагнал хүртэгчид хагас сая доллар олгоно. Шагналыг 2020 оны хоёрдугаар сард тус шагналыг үүсгэн байгуулагч, доктор Сун Мён Мүний 100 жилийн ойн үйл ажиллагааны үеэр Сеүл хотод гардуулах ажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналыг 2015 оноос эхлэн хоёр жил тутам олгож байгаа бөгөөд энэ удаагийн шагналд 46 орны 86 хүн нэр дэвшсэн байна. Урьд жилүүдэд энх тайвны шагналыг Кирибати улсын Ерөнхийлөгч асан Аноте Тонг, Энэтхэгийн эрдэмтэн Модадүги Бижая Гүпта, Италийн мэс засалч Жино Страда, Афганистаны сурган хүмүүжүүлэгч эмэгтэй Сакена Яакооби, Африкийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Акинвими Аёодежи Адесина, Африкийн хүний эрхийн зүтгэлтэн Ворис Дири нар хүртэж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]