Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Далай тэнгисийн усыг цэвэршүүлэх арга

Жилээс жилд ам бүл нь нэмэгдсээр байгаа манай дэлхийд цэвэр усны нөөц тулгамдсан асуудал болсоор байна. Манай гаргийн усны нөөцийг 1.386 тэрбум шоо км гэдэг ч үүний 97.5 хувь нь далайн давстай ус, ердөө 2.5 хувь нь цэвэр буюу ундны ус гэсэн тооцоо байна. Гэтэл энэ цэвэр усны нөөцийн 68.7 хувь нь Арктик, Антрактидын цас мөсөнд байгаа шүү дээ. Газрын гүнд мөн 29.9 хувь байгаа гэхэд тун бага 0.26 хувь нь нуур, гол мөрөнд байгаа юм. Үүнээс үүдээд хүн амыг ундны усаар хангах асуудал хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон асуудал болж байгаа хэрэг. Манай гаргийн 80 гаруй улс орон ундны усаар гачигдаад эхэлчхэж. Энд нэгэнт нөөц нь багассаар байгаа, замбараагүй хэрэглээ, гол усны бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь мэдээж.

Ингэхээр удахгүй долоон тэрбумд хүрэх манай гаргийн иргэдийг хэрхэн ундны усаар хангах вэ гэдэг нь өнөөгийн шинжлэх ухаан, эрдэмтдийн толгой гашилгасан асуудал мөнөөс мөн. Үүний нэг арга нь далайн давстай усыг цэвэршүүлэх явдал.

Далайн усыг цэвэршүүлэх арга

Далайн усыг цэвэршүүлнэ гэдэг нь түүнд агуулагдаж байгаа давсыг ялгаж хүн амын унд,техникийн зориулалтаар ашиглаж болох хэмжээний найрлагатай болгох явдал.

Ямар усыг цэвэршүүлж болох вэ

Манай дэлхий усны нөөцөөр баян ч гэлээ дийлэнх хэсэг нь далайн буюу давстай ус байгааг дээр өгүүлсэн. Далайн усыг энэ хэвээр нь хүнсний зориулалтаар бүү хэл хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ч хэрэглэх аргагүй шорвог. Манайд гэхэд л наанадаж мал уухгүй. Далайн усны найрлагад Менделеевийн үелэх системийн 50 гаруй элемент шингэн байдлаар агуулагддаг байна.

Элемент тус бүр бага хэмжээгээр байдаг ч гэлээ бүгд нийлэхээрээ усыг давстай болгож байгаа нь тэр. Гэтэл ундны усны найрлагад давсны хэмжээ ердөө 0.002 мл байх ёстой.

Тэгэхээр далайн усыг цэвэршүүүлнэ гэдэг маш их ажил арга хэрэгтэй болох нь тодорхой. Далайн усыг хүн амын хэрэгцээнд нийцүүлэн цэвэршүүлэхийн тулд эрчим хүч бага зарцуулах замаар бүрэн цэвэршүүлэх тийм аргыг олох гэж эрдэмтэн судлаачид ажилласаар л байна.

Электродиализ, ионжуулах нэрэх, ууршуулах, дараа нь хөргөх зэрэг аргаар үйлдвэрлэлийн зориулалтад ашиглаж болох ус болгон гарган авч байгаа. Хамгийн түгээмэл арга нь олон үе шатаар нэрэх ууршуулах, өндөр температурт буцалгах арга болж байна. Чухамдаа өнөөдөр цэвэршүүлж байгаа усны талаас илүү хувийг ийм аргаар гарган авч байгаа юм.

Осмос эргэлтийн арга буюу өндөр даралтад нэрэх мембраны арга нь харьцангуй хямд, нэг доллароор 16 тонн цэвэр ус гарган авч болох арга гэж эрдэмтэд үздэг. Далайн усыг өндөр даралтад оруулан маш нарийн шүүлтүүрээр шүүснээр давсны маш бага агуулгатай цэвэр ус гарган авна. Гэхдээ үйлдвэрлэлийн явц нь тухай усны давсны агуулга, бусад нэгдэл, давсны бүтэц, температур, даралт зэргээс шалтгаална.

Электродиализын арга нь усыг электрод бүхий камераар дамжуулах замаар усны бүтцийг задалж ялгах арга.

Хийн шингэний арга бол нүүрс хүчлийн хийг далайн устай хамт тодорхой хэмжээний даралт, температурт оруулан хөлдөөх замаар хольц бодисыг ялган цэвэршүүлэх.

Бөмбөрцгийн өмнөд хэсэгт бол далайн усыг нарны цэвэршүүлэгчийн тусламжтайгаар цэвэршүүлж байна.

Аж үйлдвэрийн зориулалтаар цэвэршүүлэх

Өмнө өгүүлсэнчлэн дэлхийн 80 гаруй улс орон цэвэр усаар гачигдаж байгаа гэдэг нь маш олон үр дагавар дагуулж байгаагийн дотор ундны усаар гачигдахын зэрэгцээ үйлдвэрлэлийн өсөлт, хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаль орчин муудаж, улмаар дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байна. Аажмаар дэлхий даяараа цэвэр усны гачаалд орохын ирмэг дээр ирээд байна. Ийм нөхцөлд цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх олон арга эрэлхийлэх хэрэгтэй болж байгаа юм. Мэдээж хамгийн оновчтой, байж болох арга нь далайн усыг цэвэршүүлэх явдал. Энэ аргыг хэрэглэх хамгийн зохистой нөхцөл нь хүн ам шигүү, далайн эрэг орчмын бүс нутаг.

Өнөөдөр ус цэвэршүүлэх станцыг ундны усаар гачигдаж эхлээд байгаа олон орон тухайлбал Кувейт, Саудын Араб, Израил, Арабын нэгдсэн Эмират, АНУ-ын Калифорни зэрэг газарт барьж байна. Хамгийн хүчирхэг станц бол өнөөдөр Ойрхи Дорнод, Саудын Арабт байгаа хоногт 400 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай станц. Мэдээж цэвэр усны зах зээл улам өргөжин тэлсээр байна. Далайн ус цэвэршүүлэх төсөл, хөтөлбөрийг Австрали, Алжир, Испани зэрэг орнууд төрийн бодлогын хэмжээнд авч үзэн дэмжиж байна.

Саудын Араб нь маш халуун атлаа цэвэр усны нөөцөөр хамгийн бага орнуудын нэг болохоор далайн ус цэвэршүүлэх талаар өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа орон. Энэ бол хамгийн их нарлаг байдал, далайн эрэг орчмоо ашиглаж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл эдний ус цэвэршүүлэх завод нь нарны эрчим хүчээр ажилладаг. Ийм байдлаар тус улс цэвэр усныхаа хэрэгцээний 18 хувийг далайн уснаас гарган авч байна.

Саудын Арабын эрдэм шинжил­гээний хүрээлэн IBM компанитай хамтран нарны технологи ашиглан Эль-Хафжи хотоос зүүн хойд зүгт ус цэвэршүүлэх завод барьсан нь хоногт 30 мянган шоо метр цэвэр ус үйлдвэрлэж, энэ нь 100 мянган хүний хэрэгцээг хангаж байгаа юм.

Манай хойд хөрш Орос энэ асуудлаар харьцангуй хоцрогдмол, ийм зах зээл хараахан хөгжиж эхлээгүй л байна. Уг нь газар зүйн болон уур амьсгалын хувьд таатай болохоор цэвэр усны асуудал нэг их тулгамдчихаагүй болохоор улс орны удирдлага үүнийг нэг их анхаарахгүй байгаа юм.

Өөр боломжууд

Цэвэр усны нөөцөд Антарктид тив ихээхэн найдлага төрүүлж байгаа юм. Эрдэмтэд далайн усыг яаж цэвэршүүлэх вэ хэмээн толгойгоо гашилгаж байхад өөр нэг хэсэг нь Антарктидыг анхааралдаа аваад байна. Тэд Антарктид тивийн цэвэр уснаас тогтсон мөсийг тээвэрлэж Газар дундын тэнгис рүү аврах төсөл ярьж байна. Гэхдээ хөлбөмбөгийн талбайн хэмжээний мөс тээвэрлэхэд, ойролцоогоор нэг жил шаардана, тэгээд ч илүү хурдан тээвэрлэхэд техникийн боломж байхгүй. Мөсөн уулыг буталж тээвэрлэх зэрэг өөр төслүүд бас байгаа.

 

Цэвэр усыг нөхөн төлжүүлэх. Далайн эргээс хол, цэвэр усны өөр эх үүсвэр байхгүй газрууд бол цэвэр усны нөөцөө нэмэгдүүлэх өөр арга хайхад хэцүү. Энд усыг сэргээх арга л хэрэглэхээс өөр аргагүй. Энэ нь гадаргын усыг хуримтлуулах, эргэлтэд орсон усыг цэвэршүүлэн дахин ашиглах аргууд илүү найдвартай. Гол усыг хааж, усан сан байгуулах, хаягдал усыг газар тариалан, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэсэн үг.

Хөлөг онгоцны цэвэршүүлэгч

Дэлхийн түвшинд усыг цэвэршүүлэхэд янз бүрийн улс орнуудын эрдэмтэд, бизнесмэнүүд, улс төрчдийн харилцан ойлголцол, зөв шийдвэр чухал. Хөлөг онгоцны ус цэвэршүүлэгч нь өнөөдөр ялангуяа машин үйлдвэрлэлийн компани фирмүүдийн түвшинд шийдэж болох нэг арга.

Ус цэвэршүүлэх шүүлтүүр бүхий хөлөг урт хугацааны аяллынхаа явцад цэвэр ус гарган өөрийн хэрэглээгээ хангах боломжтой. Ийм эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсч байгаа нь хөлөг онгоц, завь, усан доогуур шумбагчийн тоо улам өсч байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн зохистой арга. Тэгэхээр үүнийг хөлөг онгоц, усан доогуур шумбагч үйлдвэрлэдэг машин үйлдвэрийн газрууд шийдэх асуудал. Нөгөө нэг зүйл бол ус цэвэрлэх ийм станц байгууламжийг эрэг орчмын бүсэд, усан боомтуудад байгуулж болно.

Ус цэвэршүүлэгч ахуйн төхөөрөмж

Ахуйн зорилгоор ус цэвэршүүл­дэг ийм төхөөрөмжийг лаборатори, авто угаалгын газрууд, эмнэлгийн болон гоо сайхны газрууд ашигла­на. Ийм төхөөрөмж байгаль дээрх усыг л эргэлтэд оруулж нэрэх, цэвэршүүлэх замаар цэвэр ус гарган авна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]