Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Монголын шигшээ Японы багтай тоглож 0:6-гаар хожигдлоо

2022 оны Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт учраа таарсан Монгол-Японы шигшээ багуудын тоглолт өчигдөр “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дэлхийн чансаанд дээгүүр явдаг Ази тивийн шилдэг багтай манай залуус чадлаараа тоглож 0:6-гаар хожигдлоо.

Талбайн эздээс тоглолтын нэгдүгээр үеийн 22 дахь минутад Минамино эхний гооолыг оруулсан. Улмаар 29 дэх минутад Ёшида, 33 дахь минутад Нагатомо, 40 дэх минутад Нагай нар гоолдож эхний үе 0:4-ээр дуусав. Хоёрдугаар үеийн 56 дахь минутад Эндо, 82 минутад Камада нар гоолдож тооны харьцааг 0:6 болгосон. Манай тоглогчид эсрэг багийн хаалганд нэг ч удаа цохиж чадсангүй. Японы хөлбөмбөгчид зургаан гоолын тавыг нь толгойгоороо мөргөж орууллаа.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Миний амьдрал Япон оронтой салшгүй холбоотой. Энэ оронд, тэр дундаа хөлбөмбөгийн салбарт ажиллаж байсны хувьд Японы шигшээ баг болон тэдний тоглолтын ур чадварын талаар маш сайн мэднэ. Түүнчлэн тоглолтын арга барил талаас нь нэлээдгүй судалгаа хийсний үндсэн дээр маргааш тоглох гарааны бүрэлдэхүүнээ сонгосон. Манай багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнд урьд өмнө нь тоглолт хийж байгаагүй, шинэ залуу тамирчид олон бий. Хамгийн чухал нь энэ тоглолтоос туршлага хуримтлуулах, мөн өөрсдийн сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн сайжирч буйгаа харуулахыг хүсч байна. Үр дүн тийм чухал биш. Гэхдээ бид тийм ч амархан бууж өгмөөргүй байна. Оноо салгахын төлөө бүхий л нөөц бололцоо, хүч чадлаа дайчилна” хэмээв.

Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Мориясү Монголын шигшээ багийн эсрэг хийх тоглолтод Европын лигүүдэд тоглодог бүх шилдэг тоглогчдоо дуудсан билээ. Тиймээс ч Японы хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг уг тоглолт ихээхэн татсан. Мөн урьд өмнө нь хэзээ ч тоглолтыг нь харж байгаагүй Монголын шигшээг хэрхэн тоглодгийг харах нь бас сонирхолтой байв. Тоглолтын тасалбар 29-210 ам.долларын үнэтэй байсан ч 63.700 хүний суудалтай “ Сайтама 2002” цэнгэлдэх бараг пиг дүүрэв.
Япон дахь Монголын Элчин сайдын яамныхан тоглолтын өмнө “Сайтама-2002” цэнгэлдэхийн гадна өөрийн асрыг байрлуулж, Монголын фэнүүдэд Монгол Улсын төрийн далбааг тараах ажлыг зохион байгууллаа.

Энэ сарын 15-нд манай баг Улаанбаатар хотод Киргизийн шигшээг хүлээн авч тоглоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]