Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Киргизийн баг 2:1-ээр ялалт байгууллаа

2022 оны Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт учраа таарсан Монгол-Киргизстаны шигшээ багуудын тоглолт өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дэлхийн чансаанд Монголоос хамаагүй дээгүүр явдаг Киргизстаны шигшээ багтай манайх маш сайн тоглолоо. Тоглолт хэдийгээр 2:1-ийн харьцаагаар Киргизийн багийн ялалтаар дууссан ч гэсэн Монголын хөлбөмбөгчид илт сайжирсан гэдэг нь харагдлаа. Нэгдүгээр үеийн 14 дэх минутад зочин багаас Г.Алыкулов тоглолтын гоолын салхийг хагалсан. 42 дахь минутад М.Мурзаев тоглолтын харьцааг 0:2 болгосон. Харин хоёрдугаар үед манай залуусын тоглолт эрс сайжирч довтолгоо ширүүссэн. Улмаар өрсөлдөгчдөө сандаргаж эсрэг багийн хаалга руу хэд хэдэн аюултай довтолгоо хийв. Хоёрдугаар үеийн 55 дахь минутад Киргизийн багийн ахлагч Валерий Кичин манай А.Нармандахыг 11-ийн талбайд дэгээдэж унагаснаар шүүгч торгуулийн цохилт заав. Монголын багийн ахлагч Н.Цэдэнбал 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай цохиж тооны харьцааг 1:2 болгов. Тоглолт дуустал манай залуус үргэлж довтолсоор байсан ч харамсалтай нь нэмж гоол орсонгүй.

Киргизийн фанатууд сошиал сүлжээ, цахим орчинд хожлынхоо дараагаар “Монголыг арай гэж хожлоо, хоёрдугаар үед маш муу байлаа. Монголчууд эвгүй юм байна, Мьянмарыг будаа болгосон баг яачхав аа, Кичин ямар муу тоглов” гэх мэтээр бичиж байна.

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Манай шигшээ баг F хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан, Киргизийн багтай нэг хэсэгт орсон.

Александр Крестинин: Киргизийн баг ялахын төлөө Монголд ирсэн

Хоёр багийн тоглолтын өмнө болсон хэвлэлийн хурлыг товчхон хүргэж байна. Киргизийн багийн хэвлэлийн хуралд ерөнхий дасгалжуулагч Александр Крестинин, багийн ахлагч Валерий Кичин нар оролцов.

Ерөнхий дасгалжуулагч А.Крестинин:

-Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө сайхан хүлээж авсанд баярлаж байгаагаа хэлье. Монголд ирсэндээ баяртай байна. Бэлтгэл хийх нөхцөл сайн байна. Манай Бишкекийг бодвол хүйтэн, сэрүүхэн байгаа ч тухтай байна.Манай баг тоглолтод бэлэн. Бид тоглолт болгонд ялахын төлөө тоглодог. Манай баг гурван оноо авахын төлөө ирсэн.

-Мьянмартай тоглосон бүрэлдэхүүнээ өөрчлөх үү? Багийн ахлагч Азамат Байматов гэмтэлтэй байгаа гэсэн?

-Манай багт хэд хэдэн гэмтэл дараалан гарсан тул бүрэлдэхүүнээ өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Мөн өрсөлдөгч багтай тааруулан хэд хэдэн тоглогчоо сольж байгаа. Яг одоо хэн сайн байна түүнийг талбайд гаргана гэж бодож байгаа. Мьянмартай хийсэн тоглолтоос өөр тактиктай тоглох болно.

-Хэсгээс шалгарахын тулд Киргизийн багийн гол өрсөлдөгч нь Тажикстаны шигшээ байгаа. Оноо тэнцсэн тохиолдолд гоол тоолох болно. Тажикстан манай багийг 1-0 ялсан. Танай баг илүү олон тоогоор хожих зорилготой байгаа юу?

-Бид ялахын төлөө тоглоно. Олон гоол хийх зорилго байхгүй, ялах л чухал. Гоолын харьцаа зэрэг нэмэлт үзүүлэлтийг одоо тоолох цаг биш. Гол нь ялалт. Монголын баг Японд олон тоогоор ялагдсанд бид анхаарал хандуулахгүй байгаа. Бид маш хариуцлагатай бэлтгэж байгаа. Учир нь монголчууд сүүлийн үед талбай дээрээ, фэнүүдийнхээ өмнө маш сайн тоглож байгаа.

-Та Киргизийн багийг 2014 оноос удирдсан. Энэ хугацаанд Киргизийн баг маш их сайжирсан. Та юун дээр анхаарч ажилласан бэ?

-Бид маш их ажилласан, шаргуу бэлтгэл хийсэн. Зөв бэлтгэл хийхээр хөлбөмбөгчдийн хандлага, хүсэл эрмэлзэл өөрчлөгдөж ирсэн. Бүгд хичээн, зүтгэсний үр дүн гэж бодож байгаа.

-Танай баг тоглолтоо ямар талбайд хийдэг вэ?

-Бид жинхэнэ талбайд бэлтгэл хийж тоглодог.

Киргизийн шигшээ багийн ахлагч Валерий Кичин:

-Хиймэл зүлэг, энгийн талбайд тоглоход хэр ялгаатай байдаг вэ?

-Ялгаа маш их. Хиймэл талбайд тоглоход гэмтэл авах эрсдэл өндөр, булчин илүү ядардаг.

-Монголын багийн талаар юу мэдэх вэ?

-Бид Монголын тоглолтыг задлан шинжилсэн. Бичлэгийг нь үзсэн. Хангалттай сайн баг. Бидэнд амар биш байх болно. Сайн өрсөлдөгч. Үнэнийг хэлэхэд би Монголын хөлбөмбөгийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ ялахын төлөө л тоглоно. Бид гурван оноо авахын тулд Монголд ирсэн.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс:

-Бид бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа. Киргизийн баг бол манайхаас чансаа өндөр баг. Тэдэнтэй тоглохоос өмнө бид Японы хүчирхэг багтай талбай дээр нь тоглосон. Чамгүй сайн тоглосон гэж би үзэж байгаа. Киргизийн багтай хийх тоглолтод бид сүүлийн 2.5 жилд хийсэн ажлынхаа үр дүнг, ямар амжилтад хүрснээ харуулах хүсэлтэй байна.

-Японтой хийсэн тоглолтын талаар хүмүүс манай багийг бөмбөг барьж чадахгүй байна зэрэг шүүмжлэл гарсан. Киргизтэй өөрөөр тоглох уу?

-2.5 жилийн өмнө шигшээ баг ямар байсныг санах хэрэгтэй. Би одоогийн нөхцөл байдал, байгаа тамирчдадаа тулгуурлаад багаа удирдан явж байгаа. Харьцангуй өндөр үр дүнтэй тоглож байгаа гэж бодож байна. Одоогийн байдлаар манай баг тики-така шиг богино, олон дамжуулалт өгсөн тоглолтыг үзүүлж чадахгүй. Хэрэв ийм тоглолт шигшээ багаас хүсэж байгаа бол өөр дасгалжуулагч урих хэрэгтэй.

-Довтлогч Н.Наранболдыг Японы эсрэг тоглоход гараанд гаргаагүй. Тэр гэмтэлтэй байв уу. Эсвэл тактикийн хувьд сэлгээнд үлдээсэн үү?

-Н.Наранболдын хувьд яг одоо гараанд гарахад бэлэн биш байгаа. Тэр шигшээ багт дуудагдах болгондоо гэмтэлтэй ирдэг. Шигшээ багийн бэлтгэл дээр бэртлээ эдгээгээд тоглолтод оролцдог. Киргизийн эсрэг хийх энэ тоглолт дотоодын лигийн тоглолтоос огт өөр түвшний тоглолт. Японтой хийсэн тоглолтод Н.Наранболд сэлгээгээр гарж, хорин минут тоглохдоо нэг ч удаа бөмбөгөнд хүрээгүй. Энэ нь түүнийг форм муутай байгааг илтгэн харуулж байна гэж бодож байна. Гэхдээ тэр мэдээж маргааш талбайд гарах боломжтой.

-Киргизийн багийн талаар хэр мэдэх вэ?

-Арын бүсээс довтолгоог эхлүүлдэг, биеийн хүчний тоглолт хийдэг баг. Бид хамгаалахаас илүү урагш довтолж тоглоно. Японы эсрэг тоглолт ур чадварын эрс ялгаа байсан тул бид хамгаалж тоглосон. Харин Киргизтэй өөрөөр тоглоно гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]