Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хүн бүрийн зүрхэнд буй “Би Нар”

“Ээж, та багадаа ямар амжилт гаргаж байсан бэ” гэх асуултаар эхлэх халуун дотно яриа хүү бид хоёрын дунд өрнөлөө. “Ээж нь багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Тэгэхдээ бүр эсрэг дүрд л тоглодог жүжигчин болно гэж боддог байсан. Найзуудтайгаа хамт “Үнсгэлжин” киноны дүрийг хувааж аваад, бяцхан жүжиг тоглож байрны найзууддаа үзүүлж байлаа шүү дээ. Ээж нь хойд эхийн дүрд тоглосон” хэмээн дэврүүн бага насаа дурсахад хүү минь “Би том болоод инженер болно. Тэгэхээр би тоондоо сайн болох хэрэгтэй юм байна” гэж онигор нүдэндээ оч хаялан байж ярих нь өхөөрдөм. Энэ бол завгүй амьдралын хэмнэлээс жаахныг хумсалж, бяцхан хүүтэйгээ “Би Нар” киног үзсэний дараах сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцах гэсэн санаа.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл хүн бүрт аав, ээж, би... гэсэн бяцхан ертөнцдөө “нар” байсан, “нарны хаан” байсан тэр л өдрүүдийг нь эргэн сануулж буйгаараа онцлог. Чухамдаа, өнөөгийн нийгэмд буй хар бараан бүхнийг бид үзэн ядаад, хараан зүхээд ард нь гарч чадахгүй. Харин хэцүү, хатуу бүхний өөдөөс хүн бүрийн зүрхний ховдолд буй бяцхан, гэгээн дурсамжийг хөглөж, тэмцэхийг илүүд үзсэн гэлтэй. Яг л “Hotel Transelvania-3” дээр гардаг шиг.

“Би Нар” кинонд ерээд оноос хойш монголын нийгэмд өрнөсөн үйл явдал, хот хөдөөгийн ялгаатай байдал бидний хүүхэд насанд ямархан дурсамж үлдээсэн тухай өгүүлдэг. Кино гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван өөр орчин, нөхцөлд өссөн аав, ээж, хүү гурвын 13 насанд тохиосон үйл явдлыг харуулж буй гэдгээрээ нэг шугамд зэрэгцүүлж, харьцуулах боломжийг олгож буй юм.
Киноны эхний болоод сүүлийн хэсэг таны үр хүүхэддээ хэлж ойлгуулах гээд чадахгүй байгаа тэр л зүйлсийг маш энгийнээр харуулжээ. Өнөөдөр “Биднийг бага байхад гар утас, компьютер гэж байсангүй. Тоглоом ч ховорхон байлаа” гэж үглээгүй ээж аав цөөхөн биз. Харин хүүхдүүд маань түүнийг хэр их тусгаж авдаг бол. Мянга сонсохоор нэг үз гэдэг сэн. Тэгвэл Ж.Сэнгэдорж найруулагч кино урлаг гэгч гайхамшигт зүйлээр үүнийг таны хүүхдэд хялбархан ойлгуулах болно.

Харин хоёрдугаар хэсэгт аав гэдэг хүн гэр бүлд ямар үнэ цэнтэй болохыг харуулдаг. Хэдийгээр аавынх нь дүр нэг ч удаа дэлгэцэнд гарахгүй ч, аавынхаа, нөхрийнхөө утсаар ярихыг сонсч буй өвчтэй эхнэр, өсвөр насны охин хоёрынх нь баярын нулимс үзэгчдэд ойлгуулаад өгч байгаа юм.

Энэхүү кинонд магтаж, сайшаах зүйл олон байсан. Тэдний нэг бол яалт ч үгүй дүрийн сонголт. Улаан хацартай, ухаан хурц хөдөөний гурван сониуч найз, бяцхан гунигтай харцаараа хэрсүү ухаанаа илтгэх Нандин, оч гялалсан нүдтэй ч тоглоомын донтон болсон Идэрээ, бяцхан, дэггүй, сэргэлэн маус гээд бүгд л өөрт оногдсон дүрийг маш чадварлаг гаргасан байлаа.

Технологийн дэвшил өдрөөс өдөрт хөгжсөөр буй энэ зуунд хүмүүс бид юу үнэ цэнтэй, юуг авч үлдэх ёстойг төгсгөлийн хэсэгт гардаг харилцан яриа тодорхой өгүүлж байлаа. Идэрээ хүүд төсөөллийн ертөнцөөс гарч ирсэн хулгана найз нь “Найз гэдэг бол хүмүүсийн зүрх сэтгэлээс гардаг зүйл. Ямар ч чадвартай компьютер түүнийг хийж чадахгүй. Гэхдээ хүмүүс та нар их программчлагдсан ертөнцөд амьдраад байна. Чи энэ хүмүүсийг хар даа. Уг нь амьдралын баяр жаргалыг гадаад ертөнцөөс биш дотоод ертөнц, зүрх сэтгэлээсээ хайх хэрэгтэй. Хүмүүс бие биедээ хайр, нар бэлэглэх хэрэгтэй. Хүмүүс та нар чинь нар шүү дээ” гэдэг.

Хүү минь удалгүй аавыгаа ажлаас ирэхэд нь “Та багадаа ямар амжилт гаргаж байсан бэ” гээд бас нэг хөгжилтэй яриа өрнүүлсэн. Ингэж бид гурав нэгэн өдрийг баяр хөөртэйгөөр үдсэн юм. Энэ л киноны эцсийн зорилго байсан болов уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]