Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Түмэн эх”-ийн түрлэгтэй өдрүүд

Үндэсний урлагийг хөгжүүлэх, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлст томоохон хувь нэмрийг оруулж буй уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус чуулгын уран бүтээлч хамт олон 30 жилийн ойгоо угтаж эрдэм шинжилгээний хурал, бүжиг ангийн “Нүүдлээр хөглөхүй” тайлан тоглолт, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, уулзалт, ойн арга хэмжээнүүд зэрэг олон ажлуудыг амжуулаад зав муутай байсан юм.

Үндэсний дуу, бүжгийн гэх тодотголтой байгуулагдсан “Түмэн эх” чуулгыг анх 1989 онд Хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байгуулж байжээ. Тухайн үеийн Хүүхэд залуучуудын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал С.Лунаа, эрдэмтэн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, нэрт уртын дууч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Солийн Цоодол нарын санаачилга, зүтгэлээр тус чуулгын үндэс суурь тавигдсан байна. Үндэстний сэхээтнүүд болох дээрх хүмүүсийн үүсгэн байгуулсан зорилго, зорилтыг эдүгээ хүртэл таслалгүй уламжлан авч явч үндэсний урлагийн хөгжилд зохих ачааг үүрч, жинтэй хувь нэмрээ оруулж яваа хамт олон гэдгийг дурдах нь зүйтэй. Үндэсний урлагийн цөөн байгууллагуудаас элдэв төсөв хөрөнгө, байр сав нэхэж зовлон тоочдоггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэн чимээгүй өмнөх ажлаа нэр төртэй гүйцэтгэдэг хамт олон гэвэл эднийхийг ам бардам хэлж болох юм.

“Түмэн эх” чуулгын Монгол Улсын аялал жуулчдад оруулж буй хувь нэмрийг өгүүлж баршгүй. Хавар таван сарын эхнээс арваннэгдүгээр сарын эхнийг дуустал өдөр бүр тасралтгүй тоглодог уран бүтээлчид бол тус чуулгынхан юм. “Түмэн эх” чуулга жилдээ 300 гаруй тоглолт зохион байгуулж дэлхийн өнцөг бүрээс Монгол орныг зорин ирсэн гадаад дотоодын зочдод үндэсний урлагаа сурталчлан толилуулдаг. Дэлхийн 60 гаруй орнуудаар аялан тоглолт хийж, Монголын уламжлалт дуу хөгжмийг дэлхий дахинд амжилттай таниулж яваа ардын урлагийн хамтлаг. “Түмэн эх” чуулга Нью-Йорк дахь Дэлхийн Хөгжмийн Төв, Вашингтон хот дахь Кэннэди Төв, Их Британий Букинхамын Ордон зэрэг нэр хүндтэй газруудад үзүүлбэр тоглолтоо хийж байв. Мөн чуулгын гишүүд соёлын солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж, ардын аман зохиолын сэдвээр судалгаа шинжилгээ хийж, сургалтын болон бүтээлч үйл ажиллагаануудад байнга оролцсоор байна.

Тус чуулгын тоглолтууд Монголын уламжлалт урлагийн мөн чанарыг нь гажуудуулахгүй бааз суурин дээр нь бүрэн судалгаа хийж мэргэжлийн урлаг чигээр нь хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн технологийн шийдлүүдтэй хослуулж буй нь шинэлэг хэлбэр, агуулгатай болгодог онцлогтой.

Морин хуур, ерөөл, магтаал, тууль, ардын бүжиг, цамын бүжиг, бөөгийн бүжиг, уран нугаралт зэрэг үзүүлбэрүүддээ орчин үеийн урлагийн элементүүдээс ашиглаж буй нь орчин үеийн үзэгчдэд илүү их хүрдэг боломжийг олгож буй юм.

Цомхон мэргэжлийн урлагийн байгууллагын орчин үеийн менежмэнтээр ажиллаж буй “Түмэн эх” чуулга эдүгээ 40 гаруй уран бүтээлчтэй ажиллаж буй бөгөөд 30 жилийн хугацаанд улсынхаа болон гадаадын олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож дэлхийн олон фестивальд урилгаар тогложээ. Мөн гучин жилийн хугацаанд тус чуулгаас Ардын жүжигчин нэг, гавьяат долоо, 50 гаруй Соёлын тэргүүний ажилтан төрөөд байна.

Аливаа үндэстний дархлаа хийгээд бусдаас ялгагдах онцлог нь тухайн үндэсний өв уламжлал, урлаг соёл, зан заншил байдаг. Хил хязгааргүйгээр даяаршиж буй энэ цаг үед Монгол гэх нэрийг үндэсний тодотголтой бүхэн энэ дэлхийд тамгална. Нүүдэлчин ахуй шинжийг бүрэн шингээсэн үндэсний урлаг бол энэ дэлхийд Монгол гэж онцгойрох цөөн боломжуудын нэг билээ. Тиймээс ч “Түмэн эх” чуулгын тоглолтыг олон орны жуулчид шимтэн үзэж сэтгэл өндөр буцацгаадаг юм. Хөх тэнгэр, алтан нарны дор тэнүүн тал, цавчим уулсын дунд хаяа хязгааргүйгээр үүссэн Монголын уламжлалт урлаг уянгалаг, байгальлаг хэмнэлтэйгээрээ хүний сэтгэлийг увдисыг хөдөлгөдөг онцлогтой.

Тэрхүү хэмнэлийг технологиор бүтээгдсэн урлагийн олон урсгалуудаас цэвэр шинжээр нь хамгаалан хөгжүүлэх үүргийг “Түмэн эх” чуулга өөрийн оролцоогоор харуулж яваа юм. Гэвч гадны бүхнийг шинэ, сайхан гэж хүлээн авч өөрсдийнхөө үнэ цэнийг үл тоодог үзэгдэл дотоодын үзэгчдэд байдгаар уг чуулгын тоглолтыг зөвхөн гадныханд зориулагддаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Эсвэл ямар нэгэн баяраар аав, ээж, өвөө эмээ нарын сонирхдог урлагийн тоглолт гэх хандлага ч байсаар байна.

Гэвч “Түмэн эх” чуулгын тоглолт монгол хүний сэтгэлийг хөдөлгөж, монгол хүн энэ эх оронд төрснөөрөө бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг гэдгийг хэлэхгүй өнгөрөмгүй. Гадны аялагч нарын хувьд хоёр цагийн тоглолт үзээд Монголоор 20 мянган км аялсантай тэнцэх хэмжээний ойлголтыг авч, суудлаасаа өндөлзөж монголчуудыг гайхан биширдэг гэдгийг ч мөн хэлэх нь зүйтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]