Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын цолыг хураана
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнгөрсөн пүрэв гарагт (2019.10.24) хуралдаж,  Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү авсан улсын аварга Э.Оюунболд, тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цол чимгийг нэмэх санал гарган, Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо. Мөн дээрх нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр бол эцсийнх биш, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаснаар баталгаажих юм.
 
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг дүрэмтэй. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн юм. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн, начин Д.Цэрэнтогтохоос нэг төрлийн хориотой бодис илэрсэн болохыг өнгөрсөн саруудад Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос мэдээлж байв. Энэхүү шинжилгээний дүнтэй санал нийлэхгүйгээ мэдэгдэж, улсын начин Д.Цэрэнтогтох Б сорьцын шинжилгээг хийлгэхэд баталгаажсан байдаг.

Харин улсын аварга Э.Оюунболд дээрх шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Шээс сольсон” гэж мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж, Допингийн төвийнхөн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж, эцэслэн шийдсэний дараа цол хураах асуудал шийдэгдэх болж буй. Хэрэв өнгөрсөн улсын наадмын түрүү бөх Э.Оюунболдын давааг хүчингүй болгож, цолыг нь хураах бол доорх нэр бүхий бөхчүүд улсын цол, чимэг авах аж.

Улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд:
Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга
Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимэг
Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан
Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага
Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин цол олгоно.
Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]