Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Цэргийн спортын наадмаас Монголын баг есөн медаль хүртлээ

БНХАУ-ын Ухань хотноо зохиогдсон Дэлхийн цэргийн спортын VII дугаар их наадамд манай “Алдар” спорт хорооны баг тамирчид 82 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 18-нд эхэлж өчигдөр өндөрлөв. Энэ удаагийн наадмаас манай тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт есөн медаль хүртлээ. Монголын багийн анхны медалийг жүдо бөхийн төрлөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль авч эхлүүлсэн. Тэдний дараа эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл медаль авсан. Улмаар буудлагын спортын 25 метрийн гар бууны төрөлд 2008 оны Бээжингийн олимпын наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж Ухань хотын тэнгэрт алтан соёмбот далбаагаа өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн энэ төрөлд Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль зүүв. Тэгвэл медалийн буухиаг манай боксын тамирчид үргэлжлүүлж эрэгтэй  56 кг-д өрсөлдсөн Х.Энх-Амар мөнгө, 52 кг-д Х.Энхмандах, 81 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]