Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хятадуудыг визгүй оруулах сонирхол

Хятадуудыг 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчуулах асуудал эрх баригчдын дунд нууцхан яригдаж, даравч дардайж булавч бултайна гэгчээр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод гаран олны дургүйцлийг төрүүлэх боллоо. Энэ удаагийнх бол өчнөөн жил дуншиж, өдий төдий хөрөнгө цацсан “Чөлөөт бүс”-ээ нээх далбаан дор өмнөх түншүүдээ монгол газраа чөлөөтэй зорчуулахаар оролдож байгаа нь энэ.

Уг нь бол хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байгаа.
Гэсэн хэдий ч манай эрх баригчдын, энэ МАН-ынхан дотор хятад нөхдөө эх орондоо визгүй зорчуулж зугаалуулах сонирхол байсаар ирсэн нь нэг бус удаа ил гарч байсныг бид мартаагүй.
2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын БОАЖ-ийн сайд байсан Д.Оюунхорол хатагтай жуулчдын тоог нэг саяд хүргэнэ хэмээн ам алдсандаа бантаад хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлыг ГХЯ-тай хэлэлцэж байгаа хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ам алдаж байсан удаатай. Харин Гадаад харилцааны яам хятад иргэдийг визгүй зорчуулдаг боллоо гэсэн мэдээллийг няцааж байсан.
Энэ удаа бол 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүйгээр үл барам бүр эсрэгээр эргүүлж ард түмнийг туйлдуулсан МАН 2020 оны сонгууль угтаад нэг их хийж бүтээсэн улс болж зөөлөн суудалд дахин сууж ард түмний хөрөнгийг идэх гэсэн шуналдаа хөтлөгдөн Замын-Үүдэд 20 жил эзэнгүйдэн шороонд дарагдаж байгаа “Чөлөөт бүс” хэмээх хашаагаа ажилд оруулж тууз хайчлан далимт нь хятадуудыг чөлөөтэй зорчуулахаар санаархаж байгаа нь энэ.


Үйл явдал ингэж эхэлж. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт бүрэн хийгдээд дууссан гэнэ. Одоо зөвхөн БНХАУ-тай чөлөөт бүс ажиллуулах тухай гэрээнд гарын үсэг зурчихвал нээж тууз хайчлахад бэлэн юм байх. Ингээд ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан энэ оны зургадугаар сарын 02-нд БНХАУ-д айлчилж Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурсан юм байна. ( Эх сурвалж. isee.mn. 2019-06-13 )

Мөн Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүдэд “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоогоод тэр оноосоо эхлэн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог батлан өдий төдий хүнийг зүгээр тэжээн энэ хугацаанд нийтдээ 60 орчим тэрбум зарцуулчихсан хоосон хашааг ажилтай болгох нь юуны буруу байх билээ.
Ингээд Ч.Улаан сайд нь хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурчихсан, бүтээн байгуулах ажил нь өндөрлөчхөөд байгаа нь энэ. Ингэхээр чөлөөт бүсийн тухай хууль гэж хэнд ч хэрэглэгдээгүй нэг хууль амь орж үйлчилж эхлэх нь.
Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгаа хэдэн заалтыг л анхаарахгүй байж болохгүй байгаа юм. 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан энэ хуулийн 11.1-д “Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино” гээд заачхаж.


Замын-Үүдийн чөлөөт бүстэй хил залгаа улс нь БНХАУ. Тэгэхээр энэ заалтаар бол хятад улсын иргэд манай улсад 30 хоногийн хугацаанд чөлөөтэй зорчих болно гэсэн үг.
Ингээд бас болоогүй ээ, 15.2 дугаар зүйлд “Чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн заалт бас байгаа.
Ингэхээр манай эрх баригчид, МАН-ынхан өөрийнхөө нутагт ажил олдохгүй байгаа, ажлын байр, амь зуулга хайсан хятад ажилчдыг ямар ч виз зөвшөөрөлгүй ирүүлэн, тэдэнд ажлын байр санал болгож, ийм аж ахуйнуудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж хөнгөлөлт үзүүлэх нь л дээ.
Энэ оны эхний байдлаар улсын эхмжээгээр ажилгүйдлийн түвшин 10.1 хувь байхад шинэ ажлын байр гаргасан, ажил идэвхтэй эрж байгаа хүмүүсийг ажилд авсан байгууллага, аж ахуйн нэгжид ямар нэг хөнгөлөлт үзүүлдэггүй атлаа гадаад иргэдийг / энэ нь үндсэндээ хятад иргэд л дээ/ авч ажиллуулсан байгууллага аж ахуйн нэгжийг ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх нь л дээ. Эрх баригчид хятад түншүүддээ үнэхээр их хайртай, тэднийхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдэг нь ердөө энэ хуулийг үтэр түргэн хугацаанд хэрэгжүүлэх гэж улайрч байгаагаас харагдаж байна.

Гэтэл Сэлэнгэ аймагт бас нэг чөлөөт бүс байгаа. Тэдний хил залгаа улс нь ОХУ. Бас л хэдэн арван тэрбум төгрөг зарцуулаад өнөөдөр гоёмсог хашаа төдий байгаа энэ чөлөөт бүсийг ашиглалтад оруулах талаар өнөөгийн эрх баригчид дуугараагүй л байгаа юм шүү дээ. Тэр хилээр оросууд л орж ирнэ. Тэр нь өнөөгийн хятадын талыг баримтлагч улстөрчдөд үндсэндээ ашиггүй, тэднийг оруулж ирлээ гэж хэн ч манай хэдийг сайшаахгүй. Оросууд ч орж ирээд манай аж ахуйн нэгжүүдэд хар ажил хийгээд байхгүй болохоор тэр.
Хятадууд визгүй зорчдог болбол ямар үр дагавар гарах вэ. Өмнө дурдсанчлан Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсад 30 хоног зорчих виз авч байгаа.


Энэ дагуу 30 хоногийн визтэй орж ирчхээд Монгол Улсад, нийслэл Улаанбаатарт байнга суурьшиж, бүр эхнэр авч хүүхэдтэй болчхоод, байр орон сууц аваад амьдарч байгаа хятад иргэн өчнөөнөөрөө байгаа. Тэд сардаа нэг Эрээн орж визээ сунгуулчхаад нийслэл хотод маань монгол дугаартай машин хөлөглөөд зугаацан давхилдаж байгаа нь нууц биш. Гадаадын иргэн харьяатын газар шалгахаар 30 хоногийн визээр л орж ирсэн хүн. Тэр байгууллагынхан үүнийг мэддэг ч мэдээгүй дүр эсгэн толгойг нь илэн хэдэн доллар халааслаад л өнгөрөөж байгаа.
За энэ ч дүүрч гэхэд өнөө 30 хоногийн визтэй орж ирсэн хятадууд нь Монгол Улсаар л нэг тарж бүр уул уурхай эрхэлж хайгуул хийгээд явж байна. БНХАУ-ын 19 иргэн Баян-Өлгий аймгийн Толбо, Буянт сумын зааг Хар нуур гэдэг газарт зэсийн хайгуул хийж байсныг Гадаадын иргэн, харьяатын газар илрүүлснээ төсөрхөн мэдээллээ.
Ер нь Гадаадын иргэн харьяатын газар гэдэг хятадуудад тун ээлтэй энэ байгууллага унтаж унтаж байгаад нэг сэрээд шалгалт хийх бүрт нь хятад иргэд зөвшөөрөлгүй ажил эрхэлж байгаа зөрчил гардаг. Бүр 2011 онд гэхэд л ийм нэг шалгалтаар 30 хоногийн визтэй ирчхээд ажил хөдөлмөр эрхэлж байсан 106 иргэнийг албадан гаргаж байсан мэдээ бий.
Энэ оны эхний 10 сарын хугацаанд гэхэд л нь БНХАУ-ын 267 иргэн визийн хугацаа хэтрүүлэн хөдөлмөр эрхэлж байсныг албадан гаргалаа гэж мэдээлж байна. Гадаадын иргэдийн гаргах зөрчлийн тоо өмнөх оноос өссөн гэж бас мэдээлжээ.


Нэгэнт л эх оронд нь ажил хөдөлмөр олдохгүй, хөдөлмөрийн хөлс бага болохоор хүн амь зуухын эрхэнд хүний нутагт доншуучилж яваа нөхөд буруутай ч тэдний толгойг илж, ийм нөхцөл бололцоо олгон өндөр цалин хөлс өгөн ажиллуулж байдаг манай эрх баригчид, аж ахуйн нэгжийн удирдлагууд бүр ч их буруутай.
Тодорхой хугацааны виз, зөвшөөрөлтэй тэр хугацаагаа дуусахаар эргэж гарах ёстой хятад иргэд ийн дураараа дургиж монгол нутгаар минь тэнүүчлэн юу дуртайгаа хийж байхад одоо энэ эрх баригчдын хүслээр визгүй зорчдог болчихвол юу болох бол.
Өнөөдөр хятад эзэнтэй аж ахуйн нэгж ёстой түм бум болсон бол Зуун айлын барилгын захыг үндсэндээ хятадууд хянаж байна. Бүүр дээр нь бол монголчууд, Д.Намдагийн “Ээдрээ” жүжигт “эхнээсээ аваад эцсээ хүртэл бүгд монголчууд” гэдэг шиг бүгд монголчууд, манай төрийн томцуул л хятадуудын толгойг илэн ашгаас нь хүртэж байгаа.
Өнөөдөр хятад иргэдгүй аймаг, сум орон нутаг гэж үгүй болж хятадуудын хийдэггүй ажил гэж байхгүй болов. Батлагдаагүй боловч аймаг, сум багийн засаг дарга, сумын ИТХ-ын дарга хүртэл хятад хүн болж байна гэсэн мэдээ гарах болов. За малчин, ажилчин, барилгачин бол зөндөө.


Үүнд манай Улсын бүртгэлийнхэн ч бас холбоотой. Нийслэлээр дүүрэн монгол иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхтэй хятад иргэд. Тэд монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт өвөртлөн гадаад улсад чөлөөтэй зорчдог болсон. Зарим нэг нь гадаад орны хил дээр баригдаж байгаа.
Хятадуудыг ийн дэмждэг, тэдэнд хайртай хүний нэг бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Энэ хүн угаасаа ч хятадтай хил залгаа нутгийн хүн. Тэгээд ч ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг УИХ-ын ангийн нөхдөдөө баруун солгойгүй тараасан Б.Батзоригийн ажлыг авснаасаа хойш дотоодын ажилгүйчүүдээ ажилтай болгох талаар тодорхой нэг үг ганхийлгээгүй атлаа одоо хятад нөхдөө визгүй оруулж ирэх энэ хуулийг хэрэгжүүлэх гэж ийн зүтгэж яваа нь энэ. Тэрээр Чөлөөт бүсийн Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурсан талаараа “Надад гарын үсэг зураад ир гэж даалгасан учраас зурна. Энэ гэрээ зурагдахгүй байсан учраас Монголын тал ашиглаж чадахгүй байсан. Тэнд үндсэн хөрөнгө ашиглалтгүй байгаад байна. Бүтээн байгуулалтын ажлууд аль хоёр, гурван жилийн өмнө хийгдсэн. Одоо хоёр тал хүлээж авч ашиглалтад оруулах үлдээд байна. Манай талын обьект учраас БНХАУ-аас тавих шаардлага байхгүй” гэж тайлбарлажээ. Мэдээж хятадууд өөрсдийн нь ажилгүйчүүдийг манайх авчирч тэжээх гэж байхад юуны шаардлага тавих вэ дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]