Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
ЭВЕРЕСТИЙН ОРГИЛООС 10 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭВ

Ууланд авирах хэрэгсэл, хүчилтөрөгчийн баллон, усны сав, хуванцар тэргүүтэй тоо томшгүй их хаягдал нь дэлхийн хамгийн өндөр Эверестийн оргилыг “Дэлхийн хамгийн өндөрт орших хогийн цэг” хэмээх нэртэй болгожээ. Тэгвэл Непал улсын засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхээр зургаан долоо хоногийн компанит ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус аянд уулчдын багууд идэвхтэй оролцсон бөгөөд тэдний дунд 14 хүнтэй баг найман мянган метрийн өндөрт гарч 10 тонн хаягдал цуглуулж дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаажээ. Непалын дахин боловсруулах үйлдвэрүүд төмөр, хөнгөн цагаан, шилэн сав зэргийг ашиглан зочид буудал, ресторанд ашиглаж болох тавилга хэрэгслүүдээс эхлээд гэр ахуйн сав суулга үйлдвэрлэдэг байна. “Цуглуулсан хогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хараад хүмүүс дахин боловсруулахын ашиг тусыг гайхан биширдэг. 

Хаягдлыг ийнхүү цуглуулж хэрэгцээтэй зүйл үйлдвэрлэж байгаа нь эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүмүүсийг уриална гэж бид итгэж байна” хэмээн шил дахин боловсруулах “Moware Designs” үйлдвэрийн ажилтан Үжэн Ванмо хэлжээ. Гималайн нуруу, тэр дундаа Эверестийн оргилын хаягдлын асуудал Непалын засгийн газарт олон шүүмжлэлийг дагуулж буй юм. Засгийн газрын зүгээс ууланд авирагчдын тоонд хангалттай хязгаарлалт тогтоодоггүйн дээр уулчдын хаяж буй хаягдалд хариуцлага тооцох тогтолцоо бүрэн бус хэрэгждэг байна. Эрх баригчид 2020 оноос эхлэн нэг удаагийн зарим хуванцрын хэрэглээг Эверестийн оргилд авирахад хориглох шийдвэр гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1984168.90.88.40
Please let me know if you're looking for a article author for our blog. You have some really good articles and I believe I would be a good asset. If you ever wqnt to take some oof the load off, I'd absolutely love too write some content for your blog in exchange for a link back to mine. Please blast me an email if interested. Kudos! Poker for real money как выигрывать в покер как начать выигрывать в покер
2020/06/19
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]