Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Цайрсан “Капитал”-ист

Цайрах гэдэг үг монгол хэлэнд олон утгатай. Мэдээж цайвар өнгө, цайрах гэдэг шууд утга буй. Түүнчлэн мал таргалж цайрах буюу өнгө зүс орох, ажил хөдөлмөрт зүгширч, цайрах гэсэн утгаар ч хэрэглэдэг. Мөн ичиж зовохыг мэдэхгүй болох, өр авлагагүй болж өр цайрах гэдэг шилжсэн утгаар нь түгээмэл хэрэглэдэг.

Энэхүү бичвэртээ улаан цагаандаа гарсан, цайрсан, өөрөөр хэлбэл ичиж зовохоо байсан гэдэг утгаар хэрэглэх гэж байгааг мэргэн уншигчид төвөггүй анзаарсан бизээ. Улаан коммунист угшилтай, цайрсан капиталист царайтай өнөө цагийн ичгүүр сонжуургүй улстөрч-бизнесмэнүүдийн нэгийг элдэв оршил, тайлбаргүйгээр танилцуулъя. Энэ бол “Бишрэлт”-ийн гэгдэх Б.Ундармаа. Түүнийг УИХ-ын гишүүн гэдгийг нь тойргийнхон нь ч мэдэхгүй байж магадгүй. Нэг удаа чуулганы хуралдаан дээр халамцуу гуйван орж ирж суудлаа олохгүй будилж мунгинан, эвшээж суусныг нь харсан хүмүүс бол мартахааргүй болсон байх. Тохиолдлын, олдмол улстөрч гэгдэх ангилалд өрсөлдөгчгүйгээр багтах энэ эрхэм төрд ажилласан туршлага түй ч байхгүй нэгэн. 1990-ээд оны эхээр “Бишрэлт холдинг” гэж компани үүсгэн байгуулж бизнесийн салбарт ажиллаж байсан. Энэ завсраа МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт алба хашиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан намтартай. 2011-2012 онд хэсэгхэн зуур БСШУ-ы дэд сайдаар ажилласан гэдгийг нь намтраас нь л харж мэднэ үү гэхээс юу хийлээ, яалаа ийлээ гэдэг ой санамж иргэдэд ч, төрд ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин эрхэм гишүүн хатагтайн базаахгүй түүх, балагтай үйлдлүүдийн хавтаст хэрэг асар зузаан.

 

Хувийн банкаараа төрийн мөнгийг “угаасан” уу?

Б.Ундармаагийн хувьд улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болтлоо мачийж зүтгэсэн шалтгаан нь ердөө л хувийн бизнесээ өөд татах, хувийн банкаа додомдохын төлөө байж гэдэг нь өнгөрсөн хавар тодорхой болсон. Тэр нь Б.Ундармаа гишүүний “Бишрэлт холдинг” компани 99.9 хувийг нь эзэмшдэг “Капитал” банкны дампуурал. Энэ бол гэнэт өнгөрсөн хавар үүссэн асуудал биш. Бүр 2014 оноос өөрөөр хэлбэл Б.Ундармааг УИХ-ын гишүүн болоогүй байх үеэс эхтэй. “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, харилцагчид нь хохирч, төлбөрийн чадваргүй болоод байгаа тухай, төрийн мөнгийг төвлөрүүлчхээд эргэн төлөлт хийхээс зайлсхийж байна гэх мэт мэдээлэл таван жил гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн ч Монголбанк болон “Капитал” банкны зүгээс “Ямар ч асуудалгүй. Хэвийн ажиллаж байгаа” гэдэг тайлбарыг хийсээр ирсэн байдаг. Үүнд ямар учир шалтгаан байв. Мэдээж “Капитал” банкны эзэн хатагтай УИХ-ын гишүүн болсон нь шууд нөлөөлсөн болов уу гэж хардах үндэслэл хангалттай бий. Юутай ч улстөрчийн эзэмшлийн банк үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн ч түүнийг нь нуун хаацайлсаар дөрөв таван жил болсны дараа ил болсон нь үнэн.
Түүнчлэн Б.Ундармаа гишүүн дампуурахад ойрхон болсон банкаараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авч “мөнгө угаах” үйл ажиллагаа явуулсан нь ч үнэн. Тодруулбал, 2018 оны сүүлээр УИХ-ын хэсэг гишүүний авсан ЖДҮХС-гийн зээлийн тухай дуулиан дэгдсэн. Тухайн үед АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас “Капитал” банкийг шалгаж байсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ЖДҮХС-гаас зээл авч, “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэдэг.
ЖДҮ-гийн хэрэг мандангуут 2018 оны арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд буюу долоо хоногийн дотор “Капитал” банк нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг ЖДҮХС-д буцаан төлжээ. Амташсан хэрээ 13 дахина гэж үг бий. ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсандаа ханалгүй УИХ-ын гишүүн Б.Ундармаа 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компанидаа 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байдаг.


ЖДҮХС-гийн мөнгийг зувчуулсан уу?

ЖДҮХС-гийн дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан “Капитал” банк эргэн төлөлтөө тус санд өгөхгүй байгаа талаар “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-аас энэ долоо хоногийн даваа гарагт мэдээлэл хийсэн. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Капитал” банк 2011 онд ЖДҮХС-гаар дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул 2017 оны аравдугаар сард 48 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д өгөх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар нууц хуралдаанаар оруулж, хэлэлцээд гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон.
АТГ-т энэ талаар 2018 онд гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй. Үүнд шалгалтын ажил явагдаж байна уу, үгүй юу гэдэгт бид бүхэн хяналт тавьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл АТГ-аас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог хохирогч биш гэж үзсэн. Энэ гэрээ маш хариуцлагагүй хийгдсэн гэрээ. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол байна гэж харж байна. Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХС-д орсон бол баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг болж, ажлын байр нэмэгдэх байсан. Цаашлаад Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ч нэмэр болох байв. ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой байсан зээлийн мөнгийг “Капитал” банк авч, эргүүлэн төлөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Эндээс Б.Ундармаа гишүүн ЖДҮХС-гийн мөнгийг дампуурч байгаа банк руугаа оруулан зувчуулж орхисон нь тодорхой болж байна.


Олон нийт ч түүнийг ийн дүгнэж буй. Тухайлбал, сэтгүүлч Б.Отгон “Б.Ундармаа гишүүн "Капитал" банкаа зориудаар дампууруулаад хөрөнгөө нуун дарагдуулсан юм биш биз” хэмээн ноцтой баримтууд гарган тавьж байсан юм. Түүний нотолж байгаагаар УИХ гишүүн Б.Ундармаагийн мэдлийн "Капитал" банкинд иргэдийн тэтгэвэр эрүүл мэндийн даатгал тэргүүтэй төрийн 340 тэрбум төгрөг хадгалагдаж байсан. Банк дампуурснаар иргэд бидний ирээдүйдээ хадгалсан тэтгэвэр,даатгал алга болж, банкны эзэн Б.Ундамраа 24 компанитай болсон байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2017 онд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн 24 компаниа жилийн дотор буюу 2018 онд гурав дахин бууруулан ес болгож бүртгүүлсэн байна. Эндээс Б.Ундармаа иргэдийн даатгал, хадгаламжийн мөнгийг энэ олон компани байгуулж угаагаад эцэст нь банкаа зориуд дампууруулсан юм биш байгаа гэсэн хардлага надад төрж байна хэмээн сэтгүүлч Б.Отгон бичсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн сүүлийн хоёр жилийн ХОМ-ыг харьцуулан харахад л дээрх хардлага батлагдана.

 

Саарал жагсаалтад ороход нэрмээс болсон уу?

Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурсан хэрэг явдал бол Монголд улс төр, банк, санхүүгийн бүлэглэл төрийн өмч хөрөнгийг хэрхэн луйвардаж байгаагийн нэг л жишээ юм. Дампуурсан банкиндаа Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 7.6 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 131 тэрбум, ЖАЙКА төслийн 12 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум болон Хөгжлийн банкнаас 51 тэрбум төгрөгийг хадгалж байгаад “салхинд хийсгэж орхисон” гэхээр энэ бол асар ноцтой санхүүгийн гэмт хэрэг. Монгол Улсыг саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл бол шүүх, прокурор дээр шалгагдаж байгаа авлига, хээл хахууль, мөнгө угаахтай холбоотой байж болзошгүй гэмт хэргүүд шийдэгдэхгүй удаж байгаа асуудал. Төр, олон нийтийн байгууллага болон иргэдийн олон зуун тэрбум төгрөгийг “салхинд хийсгэж” орхисон “Капитал” банкны хэрэг улсаа саарал жагсаалтад оруулахад нэрмээс болсон байж таарна.
Энхрий хайрт МАН-даа тэрбум тэрбумаар хандив өргөн байж мандат олж авч сонгогдсон “бор халзан хонинууд” төрийн мөнгөөр хэрхэн туйлдгийн жишээ энэ. Цайрсан “Капитал”-истуудын балаг хар мөр дагуулсаар байх уу?.

 

Г.УУГАНБАЯР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]