Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Нохойтой жаалууд
Хэдхэн жилийн өмнө Улаанчулуутын хогийн цэг дээр Японы гурван сая долларын буцалтгүй тусламжаар хог ялгах сайхан барилга барьж өгсөн. Тухайн үед Өдрийн сонинд “Хотын төвөөс цэвэрхэн хогийн цэгтэй болов” гэсэн жижигхэн бичлэг гарч Японы элчинг баярлуулж байсан. Гэтэл удалгүй нөгөө сайхан барилгад нохойтой хүүхдүүд орж тоглоод, хоноод сүүлдээ дийлдэхээ больж, эзэн суусан сураг гарав. Хэн ч тэдэнтэй зууралдахыг хүссэнгүй. Удалгүй нөгөө байшин шатсан гэнэ. Хожим нь юу болсныг лавлахад “Золбин нохой орон байртай, эзэнтэй болохоороо аюултай юм билээ. Сүүлдээ ойр хавиараа хүн явуулахаа больсон. Хүүхдүүд нь ч дээрэнгүй аашилж эхэлсэн. Харин шатсанаас нь хойш бүгд тэгсгээд намдсан” гэж байв. Эндээс харвал япончуудын сайхан сэтгэл гаргаж өгсөн гурван сая “ногоон” нохой эрхлүүлснээс болж таарах нь. Өнөөдөр энэ тухай хэн ч ярихыг хүсэхгүй байгаа. Гэтэл нохойны асуудал дарагдаагүй. Гэр хороололд сүүлийн үед шөнө нохойгоо сул тавих нь элбэгшиж байна.
 
Мод чулуугаар шидвэл хашаанаас эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй залуус заналхийлнэ. Зарим хашаа хороо ч байхгүй нохой тэжээнэ. Байшин хороололд ч бас нохой тэжээх үзэгдэл газар авч байна. Гэр хорооллыг бодвол байшин хорооллын нохой хорлонтой. Бохироо явган зам дээр орхино. Түүнийг нь хүүхэд хөгшид гишгэж, гэрээ завааруулна. Үүнээс болж багагүй хэрүүл үүсэх ч тэгсгээд дарагдана. Зарим залуус нохойгоо амгайгүй авч зугаалах түүнийг хайхарч байгаа иргэн ховор. Овчарк үүлдрийн нохой дагуулсан залуус цаанаа л нэг дээрэнгүй харцтай. Зарим үед цагдаа нар ч тэдэнд үг хэлэхгүй өнгөрч байх юм. Мэдээж энэ нь нохойны буруу биш. Эзний л буруу үйлдэл. Гэхдээ энэ бүхнийг зохицуулах үүрэг төрд бий.

1990-ээд онд төрийн орон сууцыг үнэгүй хувьчлах шийдвэр гарахад Баабар “Жаахан ч гэсэн үнээр хувьчлах хэрэгтэй. Хэдэн жилийн дараа наад байрнуудыг чинь засах мөнгө хэн гаргах юм” гэхэд бүгд л тэнэг мангараар дуудсан байсан. Харин өнөөдөр нөгөө засвар үйлчилгээ хийгээгүй барилгууд нурж эхэлж байна. Яг энэ үеэр нийтийн байранд тэжээсэн нохойноос татвар авах, эрүүл мэндийн дэвтэртэй болгох, заавал хошуувчтай олон нийтийн газар явах хуулийн тухай яригдаж эхэлж билээ. Энэ тухай сонин дээр анхны жижиг мэдээ гарсны дараа 40, 50 мянгатын хэдхэн хөгшин Сүхбаатарын хөшөөний ард гарч ордон руу таягаа гозогнуулаад л нам дарж билээ. Гэхдээ тухайн үед орон сууц ч, орон сууцны нохой ч цөөн байсан.

Харин өнөөдөр олшрох төлөвтэй тухай малын эмч ярьж байна. Нохойн хоол, нохойны хэрэглэлийн дэлгүүр нэмэгдэж байна. Ганцаараа орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс нохой тэжээх сонирхол нэмэгдэж байгаа тухай сэтгэл зүйч мэдэгдэж байна. Гэтэл орон сууцанд “амьдардаг” нохдын 60 шаруй хувь нь паспортгүй, 80 хувь нь вакцин хийлгэсэн баримтгүй байдаг гэнэ. Нийслэлийн нохойны аюул бусад бүсийн нохдоос илүү аж. Учир нь хөдөө галзуурсан нохой эхлээд мал руу дайрч анхааралд өртдөг бол нийслэлийн нохой хүн рүү тэр тусмаа хүүхэд, хөгшид рүү дайрах магадлал өндөр. Мөн халвар тархах боломж өргөн. Гудамжны нохдыг устгадаг. Харин гэрийн тэжээвэр ноход харахад сайхан ч ардаа маш том аюул тээдэг хэмээн мэргэжилтэн сануулж байна. Тийм учраас зөрчлийн хуульд байгаа сэтгүүлчидтэй холбоотой заалтыг нохойтой холбосон заалтаар солихгүй бол эрхэм гишүүд маань нохой дагуулсан жаалтай адил харагдаад байх юм.
 
Х.Баттөгс
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]