Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Өнөөгийн хүн хаана анх бий болсныг эрдэмтэд тогтоолоо

Генетикийн шинжилгээний дүнд хүн судлалын эрдэмтэд өнөөгийн хүн хамгийн анх Африкийн өмнөд хэсэгт бий болсныг тогтоосон байна. Тэгээд одоогоос 70 мянган жилийн өмнө тэд бусад бүх тив рүү тархан суурьшсан байна гэсэн судалгааны дүнг Nature сэтгүүлд нийтэлжээ.

Австралийн Сидней дэх Гарваны Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн Ванесса Хейс тэргүүтэй эрдэмтэд өнөөгийн хүнд хамааралтай Homo sapiens sapien нь Африк тивд 200 мянган жилийн өмнө бий болсон гэж үзэж байна.
Тэд Өмнөд Африкийн хэд хэдэн орны оршин суугчдаас ДНК-гийн хамгийн богино молекулыг авч судлаад өнөөгийн хүний хамгийн эртний L0 буюу гаплогруппын каталог бий болгожээ. Ингэхэд Намибийн иргэдийн 79, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын оршин суугчдын 83, Ботсваны бол бүр 100 хувь нь энэ гаплогруппыг тээгч болох нь харагдсан байна. Судлаачид энэ явцдаа 198 шин ховор митогеном гаргаж авсан байна. Ингээд L0 шугамынхаа баазад тулгуурлан филогенетикийн шинжилгээ хийж, өнөөгийн хүний ургийн бичгийг үйлдэж гаргажээ. “Митохондриалын ДНК нь яг л бидний өвөг дээдсийн үеийнх шиг байснаа хэдэн үеийн туршид аажмаар өөрчлөгдсөн байна. Янз бүрийн хүмүүсийн ДНК болон митогщенийг харьцуулан судлахад тэд өөр хоорондоо нягт холбоотой нь харагдлаа” гэж Ваннесса Хейсийн хэлснийг хэвлэл эш татсан байна. Хэл шинжлэл, соёл болон газарзүйн өгөгдэхүүнд хийсэн шинжилгээгээр өнөөгийн хүн Homo Sapiens Sapiens-ийн эхийн талын шугам нь 200 мянган жилийн өмнө Замбези мөрний сав газраас өмнө зүгт бий болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр өнөөгийн хүний анхны уугуул нутаг нь өнөөдрийн Ботсван, Намиби, Зимбабве болж байна.


Геологч, цаг уурчдаас бүрэлдсэн энэ судалгааны багийнхан тухайн бүс нутгийн уур амьсгал нь хүн амьдрач, хөдөө аж ахуй эрхлэхэд таатай байсан гэж байна. Өнөөгийн Калахарийн цөлд Африктаа томд орох Макгадикгади нуур, тэгээд эргэн тойронд нь ус намаг бүхий чийглэг газар байсан гэнэ. Өнөөгийн Окаванго гол бол энэ усан сангийн сүүлчийн үлдэгдэл.
Бидний өвөг тэр хүмүүс өмнөд Африкт 70 орчим мянган жил суурьшаад дараа нь бусад тивүүд рүү нүүдэллэн тарсан юм байна.
“Тэнд үүссэн хүмүүс 130 юм уу, 110 мянган жилийн өмнө төрөлх нутгаасаа хоёр том шилжилт хийж тарсан гэж генетикийн судалгаанаасаа харж байна. Эхнийх нь зүүн хойшоо, хоёр дахь нь баруун урагшаа нүүжээ. Тодорхой хэсэг нь төрөлх нутагтаа өнөө болтол суурьшин үлдсэн нь энэ” гэж профессор Хейс хэлж байна.
Байгаль цаг уурын өөрчлөлтөөс нуурууд хатаж амьдрал хүндэрсэн нь тэдний нүүж шилжих гол шалтгаан болсон гэнэ.

 

Эртний мумигаас эрдэмтэд муур олжээ

Францын эрдэмтэд эртний египетийн муми дотроос муурын занданшуулсан цогцос оллоо гэж францын Үндэсний археологи судалгааны хүрээлэнгийн эх сурвалжаас аван Le Figaro хэвлэл мэдээлсэн байна.

Ойролцоогоор 2.5 мянган жилийн настай энэ ховор олдвор өдгөө Реннийн дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа юм байна. Мумиг нээгээгүй болохоор судалгааны олон нарийн арга хэрэглэж урт удаан хугацаа шаардана гэж эрдэмтэд хэлж байна. Рентген зураг авсны үндсэн дээр 3D загвар гаргаж, муурын мумиг рентгенд харагдахгүй байсан хэсэг бүрээр нь тун сайн ажиглах боломжтой болгожээ. Энэ дотор ганц муурын араг яс биш хэд хэдэн муур байна гэж тэд үзэж байна. Үнэхээр зураг дээр гурван ч бүтэн сүүл, “хойд хөлийн таван тавхай” харагдаж байгаа гэнэ. Археологич Теофан Николя энэ тухайд Эртний Египетэд нэг мумид хэд хэдэн амьтан, ялангуяа муур оршоох практик байгаагүй гэж байна. Музейд зочлогсод тусгай нүдний шил зүүж муми доторхыг харах боломж бүрдүүлсэн гэнэ.

 

Муур ч бас нохой шиг эзэндээ ээлтэй

Нохойг эзэндээ хамгийн их дотно, ээлтэй байдаг, харин муур тийм ч онц биш гэж ярьдаг. Гэтэл америкийн эрдэмтэд муур тэжээдэг 80 орчим хүнээс тест аван, туршилт хийж судалснаар огт өөр дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтын явцад муур эзэндээ нохойноос дутахгүй ээлтэй нь харагдсан байна. Муурыг хол аваачиж ганцааранг нь орхиход хэсэг хугацааны дараа эзэндээ эргээд ирж байсан байна. Тэгээд ч эзнийгээ эзгүйд муур ганцаардан тавгүйтэж эргээд ирэхэд нь баярлаж байгаа нь харагджээ. Судалгаа, туршилтад оролцсон муурнуудын 64 хувь нь эзэнтэйгээ нягт холбоотой байгаа нь харагдсан бол тэдний 20 нь л эзнээ нэг их тоомсорлохгүй байгаа нь ажиглагдсан байна. Үүнээс үзэхэд муурнууд нохойноос дутахгүй эзэндээ илүү дотно байж санадаг гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн байна.

 

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс богино насалдаг

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эрүүл хүмүүсийг бодвол илүү богино насалдаг гэсэн дүгнэлтэд европын судлаачид хүрснээ мэдэгджээ.
Данийн нэг их сургуулийн эрдэмтэд 1995-2015 онд цуглуулсан улсынхаа 7.4 сая иргэний тухай мэдээллийг боловсруулж судалсан байна. Ингэхдээ тэд судалгааны цоо шинэ арга зүй ашиглан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн мэдээллийг ялгаж үзэхэд тэд эрүүл хүмүүсээс богино насалдаг нь харагджээ. Судалгаанаас үзэхэд сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй эрэгтэй бусад хүмүүсээс 10, харин эмэгтэй нь бусдаас долоон насаар богино насалдаг байна.

 

Оросын эрдэмтэд цардуул ашиглан нэг удаагийн сав бүтээлээ

Оросын эрдэмтдийн цардуул ашиглан зохион бүтээсэн нэг удаагийн сав ямар ч аюулгүйн дээр түүнийг идэж ч болно гэж fedpress.ru хэвлэл мэдээллээ. Эрдэмтэд ерийн л төмс, ургамлын цардуулаар хэт ягаан туяаны тусламжтайгаар хуванцар шиг материал гарган авчээ. Үүгээр гал тогооны сав суулга, халбага сэрээ хийгээд хэрэглэснийхээ дараа идэж ч болно гэж “Известия” сонинд бичиж байна.

Үүний өмнөхөн ОХУ-ын Байгаль орчны яам нэг удаагийн хуванцар савыг хориглохоор ярьж байсан юм. Ийм байдлаар хүрээлэн байгаа байгаль орчныг хэдэн зуун жилээр устдаггүй хувцанцар хаягдлаас ангижруулна гэж үзсэнийг Төрийн Дум дэмжжээ.

 

Филиппиний ойролцоогоос далайд аварга галт уул олжээ

Зөв хэлбэртэй тогооны диаметр нь 150 км гэдгээрээ ерийн галт уулаас ялгаатай энэ галт уул Филиппиний далайд 5200-2500 метрийн гүнд байсныг судлаачид олжээ. Эрдэмтэд энэ олдвороо филиппиний домогт гардаг дайны болон нарны бурхан Аполакийн нэрээр нэрлэсэн байна. Галт уулсын тогоо, эргэн тойронд 14 км орчим магма, лавын давхарга үүссэн байгааг судлахад энэ галт уул 47-9-өөс 26 сая жилийн өмнө идэвхтэй байсан бололтой гэж байна.
Америкийн Йеллоустоны аварга галт уулын тогооны диаметр нь 60 км байдаг бол Индонезийн Суматра арал дээр байдаг Тоба супер галт уулын нийт талбай нь 1.8 мянган хавтгай дөрвөлжин км газар эзэлдэг юм.

 

Ангараг дээр цац суварга бүхий эртний хот илрүүлжээ

Тайванийн одон орон сонирхогч Скотт Уоринг улаан нүдэн гараг Ангаргийн зураг дээрээс харь гаргийн байж болох амьдралын ул мөр олсноо зарласан байна. Тэрээр Google Mars-ын газрын зураг үзэж байгаад манай египетийн цац суварга шиг хэдэн арван байгууламж байхыг олж харжээ. Уоринг үүнийгээ харь гаргаас ирэгсдийн эртний хот гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэр байгууламжуудын хэлбэр, барихад ашигласан зүйлсийг судлаад ийм дүгнэлтэд хүрснээ, дүрсийг нь Youtube-т байршуулсан байна.
“Энэ бүхэн бол харь гаргийнхан зөвхөн Ангараг дээр ч амьдарч байсан биш, яг үүн шиг том хот балгад байгуулж байж гэдгийн нотолгоо” гэж Скотт Уоринг хэлж байна.

 

Шувууны өндөгний өнгө цаг уураас хамааралтай

Шувууны өндөг янз бүрийн өнгөтэй бүр цоохор байдаг нь тэдний амьдрах орчин, үүрний нь байрлалаас хамааралтай болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Өмнө нь өндөгний өнгө нь тухайн шувууны бие организм,
Эрдэмтэд өндөг цайвар өнгө нь амьтны бие халуун биш, харин хар өнгө нь шувууны биеийн дулаан их байгаагаас болж байна гэдэг эртний таамаглалыг батлах гэж 600 төрлийн шувууны өндгийг туршиж үзсэн байна. АНУ-ын болон Австралийн эрдэмтэд үүний тулд шувууны үржлийн газарт нарны гэрэл, чийглэгийн хэмжээ ямар байгааг хэмжиж үзсэн байна. Энэ бүхний дүнд тэд шувууны өндөгний өнгө ямар байх нь тэдний амьдрах орчноос ихээхэн хамааралтай болохыг олж тогтоосон байна. Халуун, чийглэг орчинд шувууны өндөг бараан өнгөтэй болж байна гэсэн гаргалгаа хийжээ. Бас үүрээ газарт засдаг шувууны өндөг бараан байдаг бол модон дээр хад чулууны хөндийд үүрээ засдаг шувууны өндөг гэгээн өнгөтэй байдаг гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]