Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Өмнийн сайхан говиор...

Монголын Урчуудын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбарын санаачилгаар Өмнөговь аймгийн байгалийн сайхныг судалбар зургаар дамжуулан сурталчлан, уран бүтээлд мөнхлөн үлдээх, МУЭ-ийн хот, орон нутгийн салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Өмнийн сайхан говиор” төслийг наймдугаар сарын 04-ний өдрөөс 14-ний хооронд хэрэгжүүлжээ. Төсөлд нийт 16 уран бүтээлч хамрагдан Өмнөговь аймгийн Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Ноён, Гурвантэс сумдын нутаг Мухар шивэрт, Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Хөнхөр хацавч, Ханын хэц, Ноён богд уул, Толь хад, Саран хөндий, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай, Нэмэгт, Гэлбэнт, Хонгорын элс, Баруун сайхан баян бор нуруу, Баянзаг зэрэг байгалийн үзэсгэлэнт 21 газраар 1100 км аялан олон судалбар ажил хийжээ. Уг судалбар аялалд оролцсон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С.Дагвадорж, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С.Машбат, МУСТА Д.Пүрэвдорж, МУСТА Д.Батбилэг, С.Баярбаатар, МУСТА Т.Цоггэрэл, Б.Чулуунбаатар, МУСТА А.Сонинбаяр, Ч.Одпүрэв, Б.Сарангоо, Б.Гэрэлцэцэг, Н.Мөнхзаяа, МУСТА О.Хүдэрчулуун, Б.Аринтуяа, Ц.Солонго, Ж.Бэхбилэг нарын 16 уран бүтээлч энэхүү судалбар аяллынхаа тайлан болгож “Өмнийн сайхан говиор 2019” хамтарсан үзэсгэлэнг “Сэнгэраги” арт галерейн танхимд өнөөдөр нээх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]