Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
HBO "House of the Dragon" цувралыг бүтээхээр боллоо

HBO компани алдарт "Хаан ширээний тоглоом" цувралыг дууссаны дараа Төмөр сэнтийн төлөөх тэмцэл өрнөхөөс хэдэн мянган жилийн өмнөх үйл явдлыг харуулсан цувралыг бүтээх ажилдаа ороод байсан юм. Шинэ цувралын зохиолыг Жейн Голдман бичиж, Жорж Р. Р. Мартин зөвлөхөөр ажиллаж байсан ба цувралд “King's Landing” буюу Долоон хаант улсын нийслэл, луу, төмөр сэнтийн тухай гарахгүй, харин Вестеросын нууцлаг түүх, Цагаан алхагчдын гарал үүслийн талаар өгүүлнэ гэх мэдээллийг өгч байсан. Жүжигчин Наоми Уоттсын гол дүрд нь тоглосон “The Long Night” цувралын зураг авалтын эхний хэсэг Умард Ирландад хийгдэж, өнгөрсөн долдугаар сард дуусчээ. Гэвч HBO компани “The Long Night” цувралыг цуцалсанаа албан ёсоор мэдэгдэж, оронд нь Таргариений удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цувралыг бүтээхээр болсон байна. Тус цувралын зохиолыг Жорж Р. Р. Мартины шинээр гаргах гэж буй "Гал ба Цус" зохиолоос сэдэвлэж байгаа гэнэ. Райан Кондал цувралын зохиолыг бичиж, Жорж Р. Р. Мартин гүйцэтгэх продюсерээр ажиллахаар болжээ. "House of the Dragon" цувралын үйл явдал "Хаан ширээний тоглоом"-оос 300 жилийн өмнөх үйл явдлыг харуулна гэжээ. Одоогоор тус цуврал хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]