Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Microsoft ажлын дөрөв хоногийг туршиж бүтээмжээ 40 хувиар нэмэгдүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сард Япон дахь Microsoft компанийн салбар сонирхолтой туршилт эхлүүлсэн нь долоо хоногийн ажлын өдрийг тав биш дөрөв болгосон явдал байв. Энэхүү туршилт нэг сарын хугацаанд үргэлжилэн компанийн 2300 ажилчныг хамруулжээ.
Туршилтын явцад уулзалтуудын үр дүн өндөр, ажилчид илүү аз жаргалтай, компанийн үр бүтээмж 40 хувиар нэмэгдсэн байна. Япон дахь Microsoft-ийн салбарын Гүйцэтгэх захирал Такуя Хирано албан ёсны мэдэгдэлдээ “Богино хугацаагаар ажиллаж, сайн амар, ихийг сур. Би ажилчдаа 20 хувийг бага хугацаанд хэрхэн өмнөх шигээ үр бүтээмжтэй ажиллаж болохыг мэдрээсэй гэж хүсч байна” гэжээ.
Үр бүтээмж нэмэгдсэнээс гадна компанийн зардал ч багассан байна. Тодруулбал, туршилтын хугацаанд, ажилчид өмнөхөөсөө 25 хувиар бага завсарлага авч, 23 хувиар бага цахилгаан хэрэглэсэн бол, хэвлэмэл материалыг 59 хувиар бага хэрэглэсэн. Мөн туршилтад хамрагдсан ажилчдын 92 хувь нь ажлын дөрөв хоногтой байх таалагдсан гэж хариулжээ.
Энэ төрлийн туршилт өмнө нь хийгдэж байсан. Жишээлбэл, Шинэ Зеландад Perpetual Guardian компани хоёр сарын турш ажлын дөрөв хоногтой болгох туршилтыг 240 ажилчдын дунд хийжээ. Үр дүнд нь бүтээмж нэмэгдэж, ажилчдын стрессийн түвшин долоон хувиар буурчээ. Үүнээс гадна цөөн цаг эсвэл цөөн хоног ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдгийг батлах олон судалгаа бий.
Япон дахь Microsoft-ийн салбарын энэхүү туршилт хэдий үр дүн сайтай гарсан ч цаашид дагаж мөрдөх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн энэ өвөл туршилтыг ахин хэрэгжүүлэхээр болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]