Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Xiaomi өндөр үзүүлэлттэй камертай ухаалаг утас танилцуулав

Хамгийн хямд үнээр хамгийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажилладаг Xiaomi компани Mi CC9 Pro загварын ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд худалдаалж эхэлжээ.
Уг бүтээгдэхүүний гол онцлог нь 108 мегапиксел камертай, 400 орчим ам.долларын үнэтэй юм.
Mi CC9 Pro нь ар талдаа таван камертай. Үндсэн камер нь 108 мегапиксел мэдрэгчтэй бол хоёр дахь камер нь 20 мегапикселийн хэт өргөн өнцгийнх, харин гурав дахь нь найман мегапикселийн 5x оптик таталттай телефото камер ажээ.
Дөрөв дэх нь гол обьектыг арын хэсгээс тодруулан ялгах (portrait) үүрэгтэй 12 мегапикселийн камер. Харин тав дахь нь хоёр мегапиксел багтаамжтай макро төрлийн камер ажээ. Мөн нүүрэнд байрлах камер нь 32 мегапиксел багтаамжтай.

Бусад үзүүлэлтүүдийн хувьд мөн нэлээд өндөр бөгөөд 6.47 инчийн AMOLED дэлгэц, 8GB шуурхай санах ой, 256GB санах байгууламж, 5,260 mAh багтаамжтай батарейг агуулжээ. 30W-ын түргэн цэнэглэх технологитой. Эдгээр үзүүлэлтүүд нь хэрэглэгчид утсаараа кино боломжтой болгож буй.
Харин ганц хойш татаж буй үзүүлэлт нь Qualcomm компанийн дундаж чадлын Snapdragon 730G процессор юм.
Хамгийн энгийн загвар нь 2,799 юань буюу 400 ам.доллар үнэтэй бол дундаж нь 3,099 юань, Premium Edition нь 3,499 юань үнэтэй худалдаанд гарчээ.
Түүнчлэн Mi CC9 Pro нь зөвхөн Хятадын зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүн гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]