Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Манай таван боксчин ялалт байгууллаа

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр медалийн төлөөх тоглолтууд боллоо. Эхлээд эрэгтэй боксчид рингэнд гарч өрсөлдсөн. Өчигдөр манай дөрвөн эрэгтэй боксчин тулалдав.
56 кг-ын жинд өрсөлдсөн Тэгшжаргалын Энхтөр Киргизстаны Мирзохид Имамназаровыг 5:0-ийн харьцаагаар, 64 кг-д хүч үзэж буй Асхарын Жандос Киргизстаны Едил Бахтыбекулыг 5:0-ээр тус тус ялж, манай хоёр боксчин хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа.
Харамсалтай нь, үлдсэн хоёр ширэн бээлийтэн тэмцээнээ дуусгав. 49 кг-ын Э.Сүхбат Казахстаны Мухамедсабыр Базарбайулыд, 69 кг-д Ц.Луваанжалбуу Узбекистаны Нурислом Исмойловт ялагдлаа.
Мөн манай дөрвөн эмэгтэй боксчин өчигдөр орой медалийн төлөөх тоглолтоо хийсэн. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргүл, 54 кг-д Б.Золжаргал, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун нар медалийн төлөө тулалдав.  Рингэнд эхэлж гарсан 48 кг-д өрсөлдөж буй Бейсенбайн Жанаргүл Тайваний боксчин Ши Ю Бэйг 5:0-ийн харьцаагаар ялж хүрэл медалийн болзол хангав. Түүний дараа 54 кг-ын Баттөрийн Золжаргал Казахын Молдир Тойковаг 5:0-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа. 60 кг-ын Ганзоригийн Бадмаараг БНСУ-ын Михюн Жотой шөвгийн наймд учраа таарч 3:2-ын харьцаагаар ялав. Монголын боксчдоос хамгийн сүүлд рингэнд 69 кг-ын Эрдэнэцогтын Намуун гарсан. Тэрбээр Узбекистаны Хадишабану Абдуллаеватай өрсөлдөж 0:5-аар ялагдав. Ийнхүү өчигдөр манай таван боксчин ялалт байгууллаа.
Манай эмэгтэй боксчдоос 57 кг-д О.Есүгэн, -81 кг-д Алтанзул, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ  нар аль хэдийн хүрэл медалийн болзол хангачихсан байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]