Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Бууны сумыг буцааж болдоггүй” УСК нээлтээ хийлээ

Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” түүхэн уран сайхны кино нээлтээ хийлээ. Тулаант, түүхэн киноны зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичсэн бол найруулагчаар нь П.Дэлгэрбаяр ажиллажээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Ж.Алтаншагай, Э.Батнямбуу, Б.Отгонбаяр, У.Учрал нар тоглосон байна. 1939 онд БНМАУ-ын дархан хилийг Империалист японы арми халдан довтолж, Халхын голд байрлаж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн зургадугаар Морьт дивизийн байрлал руу Япон томоохон хүчээр довтлох үед дивизийн дарга амь үрэгддэг. Түүний оронд залуухан дэслэгч Л.Дандарт хурандаа цол олгож дивиз командлуулах итгэл найдвар өгчээ. Л.Дандар цэргийн эрдэм ур чадвараараа гайхагдсан онцгой гавьяа байгуулж Монгол улсын Гарамгай баатар цол хүртэнэ. Дандарыг баатар болсон тэр цаг мөчөөс нь дагасан хар цагаан атаархал, хорсол, хардалт сэрдэлт зэрэгцэн өрнөж байгаа тухай тус  кинонд өгүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]