Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Есөн настай Бельги хүү ирэх сард их сургуулиа төгсөнө

Бельги улсын гоц авьяастан хүү Лорен Симонс  есөн насандаа их сургууль төгсөхөөр болжээ. Хүү одоо Эйндховены Технологийн их сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр сурдаг бөгөөд ирэх сард бакалаврын хөтөлбөрөө дуусгах юм байна. Дараа нь тэр мастерын хөтөлбөрт хамрагдахын хажуугаар анагаах ухааны мэргэжил эзэмших сургалтаа үргэлжлүүлэх гэнэ. Лорены эцэг эх нь жирийн эмч хүмүүс бөгөөд яагаад ийм онцгой хүүхэдтэй болсноо тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. Ээж Лидиа нь хөл хүнд байхдаа загас их иддэг байсан гэхээс өөр шалтгаан хэлж чадахгүй байна. Хүүд бакалаврын хөтөлбөрт түргэвчилсэн аргаар суралцах боломж олгосон Эйндховены Технологийн их сургуулийн захирал Сёрд Хулшоф “Лорен бол миний амьдралдаа харсан хамгийн хурдан сурдаг хүүхэд. Тэр гоц ухаантай төдийгүй маш сайхан сэтгэлтэй хүү юм” гэж магтжээ. Лорены онцгой чадвар дэлхийн томоохон их сургуулиудын анхаарлыг татаж, тэдгээрээс урилга хүлээн авах болсон байна. Гэхдээ эцэг, эх нь хүүгээ хэт их шахалгүй, өөрийнх нь дур зоргоор байлгах хүсэлтэй гэжээ. Хичээлээс бусад үед Лорен жирийн хүүхдүүдийн нэгэн адил нохойтойгоо зугаацаж, гар утсаар тоглодог гэнэ. Гэхдээ бусад есөн настнуудаас ялгаатай нь тэр хүний эд эрхтнийг хиймлээр бий болгох судалгаанд бүх авьяас чадвараа зориулахаар шийдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]