Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
манай боксчид найман хүрэл медаль хүртлээ

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр дууслаа. Монголын боксын холбоо, Азийн боксын холбоотой хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 17 орны 200 гаруй тамирчид өрсөлдөв. Залуу боксчид эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд шилдгүүдээ тодрууллаа. Өчигдөр аваргын алтан медалийн төлөөх тоглолтууд боллоо.

Энэ удаагийн боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй есөн ширэн бээлийтэн өрсөлдсөн. Манай залуу боксчид нутгийн дэвжээндээ найман хүрэл медаль авлаа. Хагас шигшээд найман тамирчин шалгарсан ч бүгдээрээ мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялагдал хүлээв.

Эрэгтэйчүүдийн төрөлд 56 кг-д хүч үзсэн Т.Энхтөр хагас шигшээд Казахстаны боксчин Бейбарыс Жексенд 2:3, 64 кг-ын А.Жандос Узбекистаны Жавлонбек Юлдошевт 0:5-аар тус тус ялагдаж хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэй тамирчдын хувьд хагас шигшээд 48 кг-д Б.Жанаргүл БНХАУ-ын Мэйю Ху-д, 54 кг-ын Б.Золжаргал Энэтхэгийн Пунамд, 57 кг-д О.Есүгэн Тайландын тамирчинд, 60 кг-д Г.Бадмаараг Тайландын боксчин Буана Порнтипд, -81 кг-д Б.Маргад-Эрдэнэ Энэтхэгт, +81 кг-д Б.Алтанзаяа Казахстаны тамирчинд тус тус ялагдаж хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ удаагийн нутагтаа зохиогдсон боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай ширэн бээлийтнүүд алт, мөнгөн медаль авч чадсангүй. Эрэгтэйчүүдээс багийн дүнгээр Казахстаны боксчид тэргүүлэв. Тэд зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Узбекистаны тамирчид хоёр алт, Киргиз, Япон тус бүр нэг алтан медаль хүртлээ.

Эмэгтэй боксчидоос таван алтан медальтай Энэтхэгийн баг тэргүүллээ. Тайландын боксчид гурван жинд аваргалж удаалав. Япон, Тайваны тамирчид тус бүр нэг алтан медаль хүртлээ. 

Тэмцээний эрэгтэй шилдэг боксчноор Казахстаны 56 кг-д түрүүлсэн Бейбарыс Жексен, эмэгтэй шилдэг боксчноор Тайландын 69 кг-ын түрүүг хүртсэн Маникон Вэйсон нар шалгарлаа. Харин Монголын багийн шилдгээр эрэгтэйчүүдийн 56 кг-д хүрэл медаль зүүсэн Т.Энхтөр тодорлоо. 

Эрэгтэй шилдэг боксчин Казахстаны Бейбарыс Жексен

Эмэгтэй шилдэг боксчин Тайландын Маникон Вэйсон

Монголын багийн шилдгээр шалгарсан Т.Энхтөр

Тэмцээний аваргууд:

Эрэгтэй:
49 кг: Базарбайулы Мухаммедсабыр (Казахстан)
52 кг: Махмуд Сабырхан (Казахстан)
56 кг: Бейбарыс Жексен (Казахстан)
60 кг: Рэйто Цуцуми (Япон)
64 кг: Дархан Дүйсебай (Казахстан)
69 кг: Рустамбекулы Нурадин (Киргизстан)
75 кг: Сухробжон Кайымов (Узбекстан)
81 кг: Шохжахон Абдуллаев (Узбекстан)
-91 кг: Тогамбай Сагындык (Казахстан)
+91 кг: Сабыргали Аманат (Казахстан)

Эмэгтэй:
48 кг: Шинохара Хикару (Япон)
51 кг: Чану (Энэтхэг)
54 кг: Пунам (Энэтхэг)
57 кг: Сомнек (Тайланд)
60 кг: Буапа Порнтип (Тайланд)
64 кг: Винка (Энэтхэг)
69 кг: Маникон Вэйсон (Тайланд)
75 кг: Чану Токчом (Энэтхэг)
81 кг: Сушма (Энэтхэг)
+81 кг: Юуан Чен Ко (Тайвань)

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]