Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Монголын шигшээ Мьянмарын багтай тоглов

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тав дахь тоглолтоо Монголын шигшээ баг өчигдөр Мьянмартай хийлээ. Урьдчилсан шатны тав дахь тоглолт Мьянмарын хуучин нийслэл Мандалай хотын 31 мянган хүний суудалтай “Мандалар Тири” цэнгэлдэхэд боллоо. Тоглолт өчигдөр Улаанбаатарын цагаар 18:30 цагт эхэлсэн. Сонины дугаар шилжих мөчид Мьянмарын баг 1:0-ээр хожиж явж байлаа.


Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбож улсад очин долоо хоногийн эрчимтэй бэлтгэл хийж, Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Уг тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн билээ. Камбожид хийсэн энэхүү долоо хоногийн бэлтгэл нь манай багийн Мьянмартай хийх тоглолтын гол бэлтгэл байсан бөгөөд халуун чийглэг уур амьсгалд дасан зохицоход нь ихээхэн нөлөөлсөн. Одоогоор манай баг Азийн бүсийн F хэсгийн дөрвөн тоглолтын дараах байдлаар гурван оноо авч, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин манай улстай тоглосон Мьянмарын шигшээ баг манайхтай адил гурван оноотой ч гэсэн гоолын зөрүүнээс шалтгаалан хэсгийн сүүлийн байранд явж байв.


Дэлхийн чансаанд 147 дугаарт эрэмбэлэгдэж буй Мьянмарын шигшээ арваннэгдүгээр сарын 14-нд урьдчилсан шатны дөрөв дэх тоглолтоо Тажикстаны эсрэг хийж, талбайдаа 4:3-аар ялалт байгуулсан. “Азийн арслангууд” хочит Мьянмарын талбай ямар ч багийн хувьд хатуу талбар. Киргизстантай өмнөх ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд тоглож 2:2-оор тэнцсэн, сая Тажикстаныг 4:3-аар буулган авсан, Японы шигшээг хүлээж аваад хоёр бөмбөгний зөрүүгээр л хожигдсон гээд сүрдэм үзүүлэлттэй.


Харин манай шигшээ багийн хувьд ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд зочлон тоглолтоос оноо авч амжаагүй байна. 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн эрхийн төлөөх тоглолтуудад талбайдаа 1:0-ээр хожсон ч Мьянмарын гэрт зочлоод 2:0-ээр ялагдал хүлээж цааш шалгарах боломжгүй болж байв.
Одоо Монголын багийн хувьд 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн хүрээнд гурван тоглолт үлдээд байгаа. Ирэх оны гуравдугаар сарын 26-нд Тажикстантай Душанбед тоглох бол, тав хоногийн дараа буюу 2020 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо Японы хүчирхэг багийг хүлээж авна. Харин хамгийн сүүлчийн найм дахь тоглолтоо ирэх оны зургадугаар сарын 4-нд Бишкек хотод Киргизийн багийн эсрэг хийнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]