Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хакүхо М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авахад ойртлоо

Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башё өндөрлөхөд гурван барилдаан үлдлээ. Өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Эндог давснаар  арваннэгэн даваа, нэг унаатай энэ сарын башёг ганцаараа тэргүүлж байна. Түүний араас есөн даваа гурван унаатай комүсүби Асанояма, маэгаширагийн арав дахь бөх Шодай нар нэхэж байгаа юм. Их аварга Хакүхогийн хувьд энэ сарын башёд түрүүлэх нь бараг тодорхой болж байна. Тэрбээр одоо үлдсэн гурван барилдааны хоёрт нь давбал ээлжит түрүүгээ авна. Ингэж чадвал Хакүхо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 43 дахь удаагаа түрүүлж дээд амжилтаа ахиулна.
Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Абид өвдөг шороодсоноор даваа, унаа тэнцүү 6:6 болжээ. Дайшохо Ч.Шижирбаяр өрсөлдөгчөө давсан ч  маэгаширагийн 15-аас босч барилдаж буй тэрээр гурван даваа, есөн унаатай тул жюүрёо руу унах нь тодорхой болоод буй юм.
Жюүрёо зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн хувьд Азүмарү С.Тодбилэг Котоновакаг, Кирибаяма Б.Лхагвасүрэн Кизакиүмиг тус тус давснаар 50-иас дээш хувийн амжилт үзүүлж найман даваа дөрвөн унаатай болсон байна. Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар өнөөдөр өвдөг шороодсоноор даваа, унааны харьцаа 5:7 болжээ. Чоёошима Г.Мөнхсайхан, Хоошорюү С.Бямбасүрэн нар өнөөдөр учраадаа өвдөг шороодож даваа унаа тэнцүү болоод байгаа бол жюүрёог тэргүүлэгчдийн эгнээнд явсан Миторюү Б.Төрболд өнөөдөр учраагаа барсангүй. Тэрээр найман даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Макүшита зиндаанд барилдаж буй монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганц ч өвдөг шороодолгүй зургаан даваатай болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]