Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Айдахогийн амьтны хүрээлэнд төрсөн ботгонд Монгол нэр хайрлахыг хүсчээ

АНУ-ын Айдоха мужийн “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн Засу хэмээх ингэ төллөжээ. Энэ сарын 18-нд төрсөн ботгонд нэр хайж буй гэдгээ тус хүрээлэн фэйсбүүк болон инстаграм хуудсандаа бичжээ. Энэ ботго Засу, Говь хоёрын гурав дахь төл гэнэ. Тус амьтны хүрээлэн шинэ гишүүддээ уугуул нутгийнх нь хэлээр нэр өгдөг уламжлалтай аж. Тиймдээ ч Монголын хоёр бөхт тэмээний үр төлд монгол нэр өгөхөөр амьтанд хайртай хүмүүст ханджээ. “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн Боловсролын мэргэжилтэн Санни Катсенис “Амьтны хүрээлэнд маань шинэ төл мэндлэх бүрт бид маш ихээр баярлан хүлээн авдаг. Шинэ төлүүдэд төрөлх эх нутгийнх нь нэрийг өгөхийг чухалчилдаг. Тиймээс бид олон нийтийг манай ботгонд маш хөөрхөн монгол нэр санал болгохыг хүсч байна” гэжээ. “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн шинэхэн ботгонд нэр хайж буй тухай постны дор Батбаяр, Бөхт, Эрдэнэ гэх мэт монгол нэрс санал болгосон байлаа. Энэ долоо хоногт хүмүүсийн бичсэн сэтгэгдэл дээрх нэрнүүдээс амьтны хүрээлэнгийнхэн тохирох нэрийг сонгох бөгөөд та ч гэсэн өөрийн хүссэн нэрийг санал болгох боломжтой аж. Тус амьтны хүрээлэн дэлхийн зургаан тивийн 120 төрөл зүйлийн 330 гаруй амьтантай бөгөөд тэдний гурав нь Бактриан хэмээн нэрлэгддэг хоёр бөхт монгол тэмээ юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 цаг 44 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]