Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
15 настай хүү Google компаниас 1.25 сая ам.доллароор цалинждаг

  Технологийн салбарт “залуу гавал” гэгддэг программ хөгжүүлэгч Google-ийн хиймэл оюун ухааны мэргэжилтэн 15 настай Танмэй Бакши нь жилийн 1.25 сая ам.доллароор цалинждаг төдийгүй хэд хэдэн аппликэйшн зохион бүтээж, өөрийн номоо хэвлүүлж амжсан.
Тэрбээр долоон настайдаа өөрийн Youtube сувгаа нээж кодчилол болон веб хөгжүүлэлтийн сургалтын бичлэгээ нийтэлж эхэлжээ. Программ хангамж болон машин сургалтын талаар хүүхдүүдэд зориулсан мэдлэг дутмаг байдгийг анзаарч программ хангамж сонирхдог үе тэнгийн 100 мянган хүүхдэд кодчиллын анхан шатны мэдэгдэхүүн олгох видео хичээл бэлтгэж эхэлсэн нь өдгөө түүнийг 326 мянган дагагчтай болгоод буй.
Түүнийг нэг настай байхад гэр бүл нь Энэтхэгээс Канад улс руу цагаачилжээ. Программистаар олон жил ажилласан түүний аав хүүгийнхээ сониуч зан, хурдан суралцдаг авьяасыг анзаарч кодчиллын анхны мэдэгдэхүүнийг заажээ.
Харин бичиг үсэг сурсан цагаасаа эхлэн програмчлалын хэлийг сурах бичиг болон интернэтээр өөрөө дэлгэрүүлэн судалсан аж. Үе тэнгийн таван настнууд нь шоо, легогоор тоглож байхад Танмэй код бичиж сурсан байна.
Харин найман настайдаа гар утасны апп хөгжүүлэх талаар бие даан судалж, апп бүтээж Apple-ээс цөөнгүй удаа татгалзсан хариу авсны эцэст жилийн дараа IOS–д зориулсан үржих үйлдэл хийдэг анхны апп-аа Apple store-д байршуулж чаджээ.
Ийнхүү анхны ажлын гараагаа 11 насандаа IBM-ийн Watson AI-д ажилд орсноор технологийн салбарын карьерээ эхлүүлсэн аж. Тэрээр долоо хоногийн дотор л Watson-ий “Танмэйгээс асуу” хүмүүст мэдлэг олгох асуулт хариултын апп-аа зохион бүтээсэн гэдэг.
Үүний дараагаар Танмэй IBM-ийн өгөгдөл хөрвүүлдэг төсөлд ажиллан, нэг форматтай өгөгдлүүдийг PDF, HTML зэрэг хэл рүү хөрвүүлдэг. Түүнчлэн IBM-д ажиллах хугацаандаа программ хангамжийн салбарт буй алдааг илрүүлснээр дэлхий дахины IBM-чүүдийн хараанд өртөж хамтран ажиллагсадынхаа ментор нь болж амжсан юм.
Тэр цагаас хойш технологийн салбарын акулууд, үндэстэн дамнасан корпорациуд, их дээд сургуулиуд зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хурал, чуулганд хүүд илтгэл тавих санал ирүүлдэг болж ийнхүү түүний нэр дэлхийд түгжээ.
2017 онд Дубай хотод болсон “Knowledge Summit”-хэмжээнд тавьсан илтгэлээрээ Дубайн захирагч Мохаммед бин Рашид Аль-Мактоумын сангийн хүндэт шагнал болох Ambassador Award-ийг хүртсэн. Түүнчлэн IBM-үүлэн технологийн шилдгийн шилдэг ажилтан, IBM Cloud adviser гэх хүндэт шагналын эзэн болжээ.
Энэ хугацаанд хиймэл оюун ухааны машин сургалтыг банк санхүү, эм зүй, эрүүл мэнд, чатбот, хөгжмийн салбарт хэрэгжүүлжээ.
Түүнчлэн Реттагийн синдромтой хүүхдүүдэд ярьж сурахад туслах программ хөгжүүлж, хүний тархи болон мэдрэлийн тогтолцоог хиймэл оюун ухааны тусламжтайгаар загварчлах судалгаа хийж буй.
Бакши хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хиймэл оюун ухаант мэдрэлийн системийн загварчлал нь хүний эрүүл мэндийн тогтолцоонд маш чухал үүрэгтэйг би ухаарсан. АI-ийн хөгжүүлэлт нь эрүүл мэндийн салбарт хамгийн түрүүнд өгөөжөө өгнө. Машин сургалт нь хүний оролцоотой харьцуулшгүй их өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулж, эрсдэл бага гаргаж, үр өгөөжөө хэдэн мянга дахин илүү хүртээх нь эргэлзээгүй. Энэ бол миний хийхийг хамгийн их хүсч мөрөөдөж буй зүйл” хэмээн дурджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]