Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Бөртэ-чоно-2019”-ийн эзэд маргааш тодорно

 Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2019”-ын эзэд энэ сарын 13-нд буюу маргааш тодорно. Өнөө жил тус наадамд нэр дэвшсэн шилдгүүдийг сонирхуулъя.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа (Буудлага) - энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг (Жүдо) - энэ жил ДАШТ-ээс хүрэл авсан.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
Б.Шоовдор (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон.
Б.Болортуяа (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль авсан.
М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.
Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн.
Б.Бат-Ундрал (Мотоспорт) - “Silk Way Rally 2019” Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.
Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд улсын дээд амжилтыг шинэчлэн, олимпын эрх авсан.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:

Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга.
Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга.
Э.Цэндбаатар (Бокс) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Тайландын нээлттэй тэмцээнд түрүүлсэн.
Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх авсан.
Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд болсон дэлхийн гран пригийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон.
Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх хотын гран-при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.
Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ:

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг - Олимпын эрх авсан.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг - Жэжүгийн дэлхийн гран прид түрүүлсэн.
Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]