Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“Челси” Европа лигт түрүүллээ

Европа Лиг. Финал

“Челси” (Англи) - “Арсенал” (Англи) - 4:1 (0:0)

Гоол: Жиру, 49 (1:0). Педро, 60 (2:0). Азар, 65 - торгуулийн цохилтоор (3:0). Ивоби, 69 (3:1). Азар, 72 (4:1).

“Челси” (Лондон): Аррисабалага, Аспиликуэта, Давид Луиз, Кристенсен, Эмерсон, Канте, Жоржинью, Ковачич (Баркли, 76), Педро (Виллиан, 71), Жиру, Азар (Заппакоста, 89).
“Арсенал” (Лондон): Чех, Косьельни, Папастатопулос, Монреаль (Гендузи, 66), Мэйтланд-Найлс, Жака, Торрейра (Ивоби, 67), Өзил (Уиллок, 78), Колашинац, Ляказетт, Обамеянг.
Шар хуудас: Педро, 56. Кристенсен, 68.
Шүүгчид: Рокки. Манганелли, Мели (бүгд Итали).

Тавдугаар сарын 29. Азербайжаны нийслэл
Баку хот. “Олимпын цэнгэлдэх хүрээлэн”.

 

Есөн сарын турш үргэлжилсэн УЕФА-гийн цом буюу Европа лигийн шигшээ тоглолт Азербайжан улсын нийслэл Баку хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд уржигдар шөнө боллоо. Шигшээ тоглолтод Английн хоёр баг болох “Арсенал”, “Челси” багууд шалгаран үлдсэн бөгөөд хоёулаа Европа лигийн шигшээ тоглолтод анх удаагаа таарч байгаа нь энэ.


Лондоны “Челси” баг 2013 онд УЕФА-гийн цомыг өргөж байсан бол, “Арсенал” баг 2000 онд шигшээ тоглолтод шалгаран үлдсэн хэдий ч Туркийн “Галатасарай” багт хожигдон цомгүй үлдэж байсан билээ.
Финалын тоглолт харьцангуй тайван эхэлж эхний үед гоол орсонгүй. Харин завсарлагааны дараа багуудын довтолгоо ширүүсч, хоёрдугаар үеийн 49 дэх минутад “Челси”-гийн франц довтлогч Оливье Жиру өөрийн хуучин багийн хаалганд мөргөж эхний гоолыг оруулсан юм. Энэхүү гоолоос 10 минутын дараа Педро “Арсенал”-ын хаалгыг мялааж, тоглолтын харьцааг 2:0 болгов. Үүнээс хойш “Челси”-гийн довтолгоо улам ширүүсэв. 65 дахь минутад Эден Азар өөрт оногдсон 11 метрийн цохилтыг амжилттай гүйцэтгэж багийнхаа тэргүүллийг баталгаажуулав. “Арсенал”-ын Ивоби 16 метрийн гаднаас багийнхаа нэр төрийн ганц бөмбөгийг оруулав. “Челси”-гийн шилдэг довтлогч, багийн лидер Эден Азар 72 дахь минутанд хоёр дахь гоолоо оруулж тоглолтын эцсийн цэгийг тавилаа.
Ийнхүү Европа лигийн шигшээ тоглолтод тус бүр хоёр удаагаа шалгарахад “Челси” хоёр дахь түрүүгээ хүртэж, “Арсенал” хоёр удаа хожигдол амслаа.


Энэ тоглолтод Европа лигийн хүрээнд анх удаа VAR буюу видео туслах шүүгчийг ашиглалаа. Аварга болсон баг 15 кг жинтэй бариулгүй цом өргөхийн сацуу албаныхан болон тоглогчид нийлсэн 40 хүн медаль хүртсэн байна. Мөн “Челси” клуб Аваргуудын лиг болон Европа лигт аль алинд нь түрүүлсэн 13 дахь баг болж бүртгэгдлээ. Өмнө нь “Челси”-д хүчин зүтгэж байсан “Арсенал”-ын хаалгыг манасан Чехийн домогт хаалгач Петр Чех сүүлчийн тоглолтод оролцож, зодог тайллаа.


“Челси” аваргын цомыг гардсаны дараа тус багийн дасгалжуулагч, итали мэргэжилтэн Маурицио Сарри ийн өгүүлжээ. “Бид Европа лигийн 15 тоглолтын 12-т нь ялалт байгууллаа. Мөн бусад багуудаас олон гоол орууллаа. Финалд хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр хожлоо. Энэ ялалтаа би “Наполи”-гийн фанатуудад зориулъя. Учир нь би тэдэнд ийм сайхан баяр бэлэглэж чадаагүй юм. Мөн финалд гэмтлийн улмаас оролцож чадаагүй хөлбөмбөгчдөд энэ цомыг зориулж байна. Би үнэхээр жаргалтай байна. Клубын хувьд энэ цом их чухал. Цом авахаар ч хэмжээнд байж чадсан. Премьер лигт өрсөлдөөн их хэцүү. Гэхдээ бид Аваргуудын лигт орох эрхээ авчихсан. Өнөөдөр би тоглогчдоос зоригтой байхыг шаардсан. Одоо улирал дуусч, ширээний ард сууж ирээдүйд яахаа ярилцах цаг ирлээ” хэмээв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]