Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
С.Мане Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин болов

 Египетийн Хургада хотын “Albatros Citadel Resort” амралтын газар Африк тивийн 2019 оны шилдгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа уржигдар явагдав. Африк тивийн 2019 оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг Сенегал улсын шигшээ баг болон Английн “Ливерпүүл” клубийн довтлогч С.Мане хүртжээ. Тэрбээр клубийн хамтрагч Египет тоглогч М.Салах болон “Манчестер Сити” клубийн Алжир тоглогч Р.Махрез нартай өрсөлдөн, 477 санал авч хар тивийн шилдэг болсон байна.

 Сенегал довтлогч С.Мане өнгөрсөн улирал “Ливерпүүл” багийн хамтаар Аваргуудын лигт түрүүлж, улирлын турш 30 гоол оруулсан. Шагнал хүртсэний дараа тэрбээр “Би энэ шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Хөлбөмбөг бол миний ажил, би хөлбөмбөгт хайртай. “Ливерпүүл” клуб, шигшээ багтаа болон гэр бүлийнхэндээ баярлалаа” хэмээн ярьжээ.
Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг Английн “Ливерпүүл” клубээс дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2002-2005 онд тус багт тоглож байсан Сенегал довтлогч Эль-Хаж Диуф 2002 онд хүртсэн бол Египет довтлогч М.Салах 2017, 2018 онд авч байсан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]