Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Нийслэлчүүдийг цэнгүүлье

Манай улсын ганц зах зээл Улаанбаатар. Гэтэл ганц зээлээ тасдах юм ярьж байгаа хүн цөөнгүй. 40 сая хүнтэй Токио улам баяжсаар. Учир нь тэд “хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдэг үгийн утгыг ойлгодог, хэрэгжүүлдэг улс. Манай нийслэл том хотуудын тоонд орох шахаж байгаа гэнэ. Том хотууд үүнийг орлогоо нэмэгдүүлэх боломж гэж хардаг юм байна. Тэр орлого олох арга нь шөнийн амьдрал. Шөнийн цагаар ажиллах хүсэлтэй болгонд зөвшөөрөл өгнө. Харин татварыг ямбийтал нь татна. Зарим том хотуудын орлогын 50-аас дээш хувийг шөнийн амьдрал бүрдүүлнэ. АНУ-ын кинон дээр гардаг шөнө болохоор буудалцаан, янхандалт нэмэгддэггүй аж. Харин ч залуус нь цэнгээний газруудыг дүүргэж, олсон хэдээрээ цагаа дураараа өнгөрөөж, маргааш мөнгөтэй ажил хийж илүү их зугаацна хэмээн тооцоолно. 

Гэтэл манай залуусыг хар. Энд тэнд барих цүнх хайсан хүмүүс. Улмаар аль нэг шатны хуралд сууж орцны үүдэнд нарладаг өвгөцүүл “баб баб чалчихын мөрөөстэй. Тэдний буруу биш л дээ. Учир нь наргиж, цэнгэж залуу насны амт мэдрэх боломжгүй. 23:00 цаг гэхэд бараг л бүх цэнгээний газрууд үүдээ барина. Гэртээ харихаас өөр замгүй. Тэдний зугаа гаргах ганц зүйл сошиал сүлжээ. Бидний үед сошиал сүлжээ байгаагүй учраас орондоо орохоос өөр гарц байдаггүй байсан. Түүнээс ялгарах зүйл өнөөдөр ч алга.
Цагдаагийнхан шөнийн цагаар үйлчилгээ явуулахад дургүйцдэг гэнэ. Харин өндөр хөгжилтэй орнууд шөнийн амьдралыг өөрөөр харна. Хэрэв хэн нэг нь агсан согтуу тавибал дор нь түүнийг мөнгө болгож хувиргана. Тэр нь төсөв орлого болно. Цагдаагийн цалинг нэмэх боломж гэж харна.
Өнөөдөр эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүй байгаа тухай толгойтой бүхэн ярьдаг. Агсан тавьсан нөхрийг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрнө. Ар гэрийг нь шийтгэдэг социалист арга. Түүний оронд өдрийн хоолыг өгөөд агсангуудыг компаниудын ажилчин олдохгүй байгаа байруудад зарж болно гэнэ. Ингэснээр төсвийн орлого, цагдаагийн цалин нэмэгдэнэ. Цөөн тооны агсангуудаас болоод залуус тэр чигээрээ хорих анги шиг шөнийн цэнгэлээ хориулж болохгүй биз дээ. Нийслэлчүүдийг цэнгүүлье л дээ. Мөнгө босно доо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]