Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, олимпын эрх авлаа

 Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Японы Осака хотод өчигдөр болсон олон улсын тэмцээнд хурдаа сорьж 12 дугаар байранд шалгаран олимпын эрх авлаа. Тэрээр “Токио-2020” олимпод оролцох болзлыг гурав дахиа биелүүлж байгаа бөгөөд  хоёр цаг, 28 минут, 3 секундын амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 17 насандаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэн, амжилтын төлөө 10 дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Улмаар дараа нь Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо олимпод өрсөлдөх болзол дахин хангасан.

 Б.Мөнхзаяа Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт шалгарсан. Таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 26 настай тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм. Б.Мөнхзаяа өдгөө бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа  удирдлагад Япон улсад базааж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]